Эрдэнэ Ресурс Девелопмент Корп. (TSX:ERD; MSE:ERDN; OTCQX: ERDCF) ("Эрдэнэ Ресурс" эсвэл "Компани") нь урьд нь танилцуулсан хувьцаагаа буцаан худалдан авах хөтөлбөр (“NCIB”)-ийн хүрээнд үнэт цаасыг автоматаар худалдан авах төлөвлөгөө (“ASPP”)-г хэрэгжүүлэхээр болсныг мэдээлэхэд таатай байна. Уг хөтөлбөрийн хүрээнд Компани нийт 4,900,000 хүртэлх энгийн хувьцааг (“Энгийн хувьцаа”) эргүүлэн худалдан авч, хүчингүй болгох боломжтой.
Үнэт цаасыг автоматаар худалдан авах төлөвлөгөө хүчин төгөлдөр болсноор холбогдох зохицуулалтын хязгаарлалт болон Компанийн дотоод арилжааны хоригийн хугацааны улмаас зах зээлд ердийн журмаар арилжаанд оролцох боломжгүй үед ч хувьцаагаа буцаан худалдан авах төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Дотоод арилжааны хоригийн хугацаа эхлэхээс өмнө Эрдэнэ Ресурс нь Үнэт цаасыг автоматаар худалдан авах төлөвлөгөөний хүрээнд энгийн хувьцааг худалдан авах (NCIB хөтөлбөрийн дагуу) зааврыг өөрийн томилсон брокерт урьдчилан өгч болно. Ийнхүү хувьцаа буцаан худалдан авах шийдвэрийг тухайн хоригийн хугацаа эхлэхээс өмнө Эрдэнэ Ресурсийн урьдчилан тогтоосон шалгуур үзүүлэлтүүд, үнэт цаасыг автоматаар худалдан авах төлөвлөгөөний нөхцөл болон Торонтогийн хөрөнгийн биржийн холбогдох дүрэм, журамд үндэслэн брокер бие даан гаргана. Дотоод арилжааны хориг үйлчлэхгүй хугацаанд Эрдэнэ Ресурс нь энгийн хувьцааг буцаан худалдан авах хөтөлбөрийн хүрээнд Энгийн хувьцаагаа худалдан авах боломжтой. Үнэт цаасыг автоматаар худалдан авах төлөвлөгөө нь Канад Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу “үнэт цаасыг автоматаар худалдан авах төлөвлөгөө”-нд тооцогдох бөгөөд Торонтогийн хөрөнгийн биржээс урьдчилан зөвшөөрөл авсан.
Компани нь үнэт цаасыг буцаан худалдан авах хөтөлбөрийн хүрээнд Энгийн хувьцааг заавал худалдан авах үүрэг хүлээхгүй. Хувьцаа худалдан авах хугацаа болон хэмжээг зах зээлийн нөхцөл байдал болон Компанийн үйл ажиллагаатай холбоотой бусад хүчин зүйлсийг харгалзан удирдлага тодорхойлно. Түүнчлэн Компани нь үнэт цаасыг буцаан худалдан авах хөтөлбөрийг хэдийд ч түр зогсоох эсвэл дуусгавар болгох эрхтэй.
Компанийн тухай
Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Монгол Улсын хязгаарлагдмал хайгуул хийгдсэн бүс нутагт өндөр агуулга бүхий Баянхөндий алтны уурхайн олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг Канад Улсад бүртгэлтэй уул уурхайн компани юм. Компани нь Хөндий Эрдсийн Дүүрэгт Баянхөндий алтны төслийн орчимд хэд хэдэн үнэт болон суурь металлын төслүүдийн хувь эзэмшдэг. Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Торонто (TSX:ERD) болон Монголын хѳрѳнгийн биржүүд (MSE:ERDN) ба OTCQX зах зээлд (OTCQX:ERDCF) бүртгэлтэй. Компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй Компанийн вебсайт www.erdene.com-оос танилцах боломжтой. Компанийн талаарх чухал мэдээллүүд нь зѳвхѳн Компанийн вебсайтаар дамжин хүрдэг тул хѳрѳнгѳ оруулагчид вебсайтаар дамжуулан бодит мэдээлэл авахыг зөвлөж байна.
Урьдчилсан таамаглал
Энэхүү хэвлэлийн мэдээнд багтсан Эрдэнэ Ресурстай холбоотой зарим мэдээлэл нь холбогдох үнэт цаасны хууль тогтоомжийн хүрээнд ирээдүйн үр дүнг төсөөлсөн урьдчилсан таамаглалыг (forward-looking statements) агуулах боломжтой. Урьдчилсан таамаглалд тооцоолол, төлөвлөгөө, хүлээлт, санал дүгнэлт, төсөөлөл, таамаглал, чиглэл болон бодит баримт биш бусад мэдэгдэл, үүнд NCIB хөтөлбөрийн хэрэгжилтийн эхлэх болон үргэлжлэх хугацаа, мөн уг хөтөлбөрийн хүрээнд худалдан авч болох хувьцаатай холбоотой мэдэгдлүүд багтана. Эрдэнэ Ресурс нь эдгээр урьдчилсан таамаглалд тусгагдсан хүлээлтүүдийг үндэслэлтэй гэж үзэж байгаа боловч тэдгээр нь бодитой хэрэгжинэ гэсэн аливаа баталгаа өгөх боломжгүй. Компанийн үйл ажиллагааны бодит үр дүнд Компанийн хяналтаас гадуур олон хүчин зүйл нөлөөлөх бөгөөд ирээдүйн үйл явдал, одоогийн төсөөлж буй үр дүнгээс мэдэгдэхүйц ялгаатай байж болохыг анхааруулж байна. Урьдчилсан таамаглалд дурдсан үр дүнд нөлөөлөх хүчин зүйлсэд гуравдагч этгээдийн зөвшөөрөл авах, зах зээлийн ханш, олборлолт болон хайгуулын үр дүн, хөрөнгө болон санхүүжилтийн эх үүсвэрийн хүртээмж, түүнчлэн эдийн засаг, зах зээл болон бизнесийн ерөнхий нөхцөл байдал зэрэг орно. Урьдчилсан таамаглал нь бүхэлдээ энэхүү анхааруулгын мэдэгдлээр хязгаарлагдана. Энэхүү хэвлэлийн мэдээнд дурдсан мэдээлэл нь нийтэлсэн өдрийн байдлаар хүчин төгөлдөр бөгөөд түүнээс хойш өөрчлөгдөж болно. Холбогдох үнэт цаасны хууль тогтоомжид өөрөөр шаардсанаас бусад тохиолдолд Компани нь эдгээр урьдчилсан таамаглалыг шинэчлэх, өөрчлөх аливаа үүрэг хүлээхгүй. Энэхүү хэвлэлийн мэдээ нь англи хэл дээр бэлтгэгдсэн эх хувилбараас орчуулагдсан болно. Англи, монгол хувилбарын хооронд зѳрүү эсвэл зѳрчилдѳх зүйл гарсан тохиолдолд англи хэл дээрх хувилбарыг баримтална.
ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛАХАД ЯМАРВАА НЭГЭН ЗАСАГ ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРСӨН, ҮЛ ЗӨВШӨӨРСӨН МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭГҮЙ.
Холбоо барих
Петер К. Акерли, Ерѳнхийлѳгч болон гүйцэтгэх захирал
Роберт Женкинс, Санхүү хариуцсан захирал
Утас: (902) 423-6419
И-мэйл: info@erdene.com
Twitter: https://twitter.com/ErdeneRes
Facebook: https://www.facebook.com/ErdeneResource
LinkedIn: https://www.linkedin.com/company/erdene-resource-development-corp-/
