Management Banner

Эрдэнэ Ресурс Тэрэг Уул зэс-алтны порфирийн илрэл бүхий талбайд хувь эзэмшил эзэмших эрхийг олж авах гэрээ байгууллаа

Нүүр > Мэдээ > Хэвлэлийн мэдээ > Эрдэнэ Ресурс Тэрэг Уул зэс-алтны порфирийн илрэл бүхий талбайд хувь эзэмшил эзэмших эрхийг олж авах гэрээ байгууллаа

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX:ERD | MSE:ERDN) (“Эрдэнэ Ресурс” эсвэл “Компани”) нь Оюу Толгойн ордоос баруун урд зүгт 10 орчим км-ийн зайд байрлалтай “Тэрэг Уул” зэс-алтны порфирийн илрэл бүхий тусгай зөвшөөрлийн талбайд 80 хүртэл хувийн оролцоо эзэмших сонголттой гэрээ байгуулсныг танилцуулахад таатай байна.

Эрдэнэ Ресурсийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Петер Акерли хэлэхдээ: “Бид ойрын хугацаанд дэлхийн дөрөв дэх том зэсийн үйлдвэрлэгч болох Оюу Толгойн ордын трендийн дагуу алт, зэсийн хайгуул хийх болсондоо баяртай байна. Баянхөндий төслийн олборлолт энэ улирлын эцэст эхэлж, Хөндий Эрдсийн Дүүрэг дэх хайгуулыг үргэлжлүүлж буй энэ цаг үед бид хөрөнгө оруулагчдадаа нэмэлт үнэ цэнийг бий болгох шинэ боломжуудыг судалсаар байна.”

Тэрээр үргэлжлүүлэн, “Тэрэг Уулын талбай нь Оюу Толгойн бүлэг ордуудын трендийн дагуу 50 км гаруй үргэлжилдэг зэс-алтны порфирийн ордууд болон хэтийн төлөв бүхий талбайнууд байрладаг бүсэд оршдог. Энэхүү гэрээ нь Эрдэнэ Ресурсийн хувьд дэлхийн томоохон зэс-алтны системийн дагуу эрсдэл багатай хайгуул хийх боломжийг олгож байна.” 

Тэрэг Уул

6,694 га талбайг хамран оршдог Тэрэг Уул хайгуулын тусгай зөвшөөрөл нь Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо сумдад байрладаг ба тусгай зөвшөөрлийг Тэрэг Уул Майнс ХХК (“ТУМ”) эзэмшдэг. 2023 оны 4 сарын 5-нд олгогдсон энэхүү тусгай зөвшөөрөл нь 12 жилийн 3 дахь жилдээ хүчин төгөлдөр байгаа ба хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө Монгол Улсын ашигт малтмалын тухай хуулийн шаардлагыг биелүүлэн, ашиглалтын тусгай зөвшөөрөлд шилжүүлэх боломжтой.

Тэрэг Уул тусгай зөвшөөрлийн талбай нь Оюу Толгойн ордоос баруун урд зүгт 10 км-т, хүдэржилтийн бүсийн дагуу Онтрэ/Оюу Толгойн хамтарсан зэс-алтны хэтийн төлөв бүхий талбайн хязгаараас өмнө зүгт 5 км-т байрлаж байна. Порфирийн тренд нь Тэрэг Уулын талбайгаар дамжин урагш үргэлжилж, Тэрэг Уулаас урд зүгт 10 км-ийн зайд орших Хацавч Уулын порфирийн төрлийн зэсийн хэтийн төлөв бүхий талбай хүрдэг (Зураг 1-тэй танилцана уу). 2009 оноос хойш орчин үеийн хайгуулын хөтөлбөр хэрэгжүүлээгүй боловч 1980 оны үед улсын төсвийн санхүүжилттэй зураглал хийгдсэн. 2000 оны эхэнд Айвенхоу Майнз компани нь геофизик болон геохимийн аномаль бүсүүд илрүүлсэн боловч хайгуулын өрөмдлөг хийгээгүй. Тусгай зөвшөөрлийн талбай нь Оюу Толгойн ордыг агуулагч палеозойн үетэй ижил насжилттай чулуулгаар бүрхэгдсэн. Мөн талбайд суурь металлын геохимийн шинж тэмдэг болон газрын гадарга дээр эпитермаль төрлийн судалтай холбоотой хэд хэдэн алтны илрэлүүд илэрсэн. Бид 3-р улирлын эцэст хайгуулын хөтөлбөрийг эхлүүлэхээр төлөвлөсөн.

Гэрээний нөхцөлүүд

Гэрээний нөхцөлийн дагуу Эрдэнэ Ресурс нь тодорхой үе шаттай хайгуул болон төлбөрийн нөхцөлийг биелүүлснээр тусгай зөвшөөрлийг эзэмшигч Тэрэг Уул Майнс ХХК-ийг 80% хүртэл эзэмших боломжтой.

Гэрээнд гарын үсэг зурснаар, Эрдэнэ Ресурс нь 12 сарын хугацаанд 300,000 ам.долларыг хайгуулын зардалд зарцуулж, тусгай зөвшөөрөл эзэмшигч (“option grantor”)-д 200,000 ам.долларын төлбөр төлөх үүрэг хүлээнэ. Тус гэрээний нэг, хоёр болон гурав дахь жилийн ойд Компани нь 400,000; 500,000 болон 900,000 ам.долларын төлбөрийг төлөх нөхцөлтэй бөгөөд хайгуулын үйл ажиллагаанд 3,000,000 ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ. Компани нь гэрээ зурагдсанаас хойш гурав болон дөрөв дэх жилийн хооронд тусгай зөвшөөрөл эзэмшигчид 5 сая ам.долларын төлбөрийг төлснөөр Тэрэг Уул Майнс ХХК-ийн 51%-ийг эзэмших эрхтэй болно. Гэрээ хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд Эрдэнэ Ресурс нь бүх хайгуулын үйл ажиллагааг удирдан гүйцэтгэх бөгөөд аль ч хугацаанд торгуульгүйгээр гэрээг цуцлах эрхтэй.

Эрдэнэ Ресурс нь нэмэлтээр 10 сая ам.долларыг хайгуул, үнэлгээний зардалд зарцуулж, гэрээ зурагдсанаас хойш 8 дахь жилд, эсвэл түүнээс өмнө 8 сая ам.долларын нэмэлт төлбөрийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид төлснөөр Тэрэг Уул Майнс ХХК-ийн 80 хүртэл хувийг эзэмших боломжтой.

Компанийн тухай

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Монгол Улсад суурь болон үнэт металлын хайгуул, тѳсѳл хѳгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг Канад Улсад бүртгэлтэй хайгуулын компани. Компани нь Монгол Улсын баруун урд бүсэд 1 хайгуулын, 3 ашиглалтын тусгай зѳвшѳѳрлийн хувь эзэмшдэг бѳгѳѳд эдгээр хайгуулын бүсэд хийсэн судалгааны үр дүнд Хѳндий Алтны Дүүргийг нээн илрүүлсэн. Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Торонто болон Монголын хѳрѳнгийн биржүүд дээр бүртгэлтэй. Компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй Компанийн вебсайт www.erdene.com-оос танилцах боломжтой. Компанийн талаарх чухал мэдээллүүд нь зѳвхѳн Компанийн вебсайтаар дамжин хүрдэг тул хѳрѳнгѳ оруулагчид вебсайтаар дамжуулан бодит мэдээлэл авахыг зөвлөж байна. Энэхүү хэвлэлийн мэдээ нь англи хэл дээр бэлтгэгдсэн хэвлэлийн мэдээний орчуулга болно. Англи, монгол хувилбаруудын хооронд зѳрүү эсвэл зѳрчилдѳх зүйл гарвал англи хэл дээрх хувийг мѳрдѳнѳ.

Урьдчилсан таамаглал

Зарим мэдээллүүд нь Үнэт цаасны хуулийн хүрээнд урьдчилсан таамаглалуудыг агуулсан болохыг үүгээр мэдэгдэж байна. Урьдчилсан таамаглал нь урьд болж байсан болон ирээдүйд болох бодит баримт биш ба зѳвхѳн ирээдүйн тѳлѳвлѳгѳѳ, стратеги, тѳсѳл, нѳхцѳл байдалд тулгуурласан үзэл баримтлал, магадлал болон таамаглал болно. Энэхүү таамаглалууд нь тодорхой үндэслэлд тулгуурласан боловч баталгаа биш юм. Компанийн үйл ажиллагаа нь олон хүчин зүйлээс шалтгаалах бѳгѳѳд зарим хүчин зүйлс нь Компанийн хяналтаас давсан байх магадлалтай ирээдүйд учирч болох хүчин зүйлс юм. Материаллаг ѳѳрчлѳлт үзүүлэх боломжтой хүчин зүйлсэд эрдсийн зах зээлийн үнэ, хайгуулын үр дүнгүүд, бизнесийн болон зах зээлийн орчин, эдийн засгийн байдал болон санхүүжилт, хѳрѳнгѳ босголт зэрэг орно. Дээр дурдсан мэдээллүүд нь ирээдүйд ѳѳрчлѳгдѳн хувирах магадлалтай. Компани нь Үнэт цаасны хуульд ѳѳрѳѳр заагаагүй тохиолдолд Урьдчилсан таамаглалыг ѳѳрчлѳн, шинэчлэх үүрэг хүлээхгүй. Орчуулга: Энэхүү хэвлэлийн мэдээ нь англи хэл дээр бэлтгэгдсэн хэвлэлийн мэдээний орчуулга болно. Англи, монгол хувилбаруудын хооронд зѳрүү эсвэл зѳрчилдѳх зүйл гарвал англи хэл дээрх хувийг мѳрдѳнѳ

ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛАХАД ЯМАРВАА НЭГЭН ЗАСАГ ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРСӨН, ҮЛ ЗӨВШӨӨРСӨН МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭГҮЙ.

Холбоо барих

Петер К. Акерли, Ерѳнхийлѳгч болон гүйцэтгэх захирал

Роберт Женкинс, Санхүү хариуцсан захирал

Утас: (902) 423-6419

И-мэйл: [email protected]

Twitter:           https://twitter.com/ErdeneRes

Facebook:     https://www.facebook.com/ErdeneResource

LinkedIn:        https://www.linkedin.com/company/erdene-resource-development-corp-/

YouTube:      https://www.youtube.com/channel/UCILs5s9j3SLmya9vo2-KXoA

Logo
Privacy Overview

This website uses cookies so that we can provide you with the best user experience possible. Cookie information is stored in your browser and performs functions such as recognising you when you return to our website and helping our team to understand which sections of the website you find most interesting and useful.