Defailt

Эрдэнэ Ресурс хувьцааны нэгтгэлийг гүйцэтгэлээ

Нүүр > Мэдээ > Хэвлэлийн мэдээ > Эрдэнэ Ресурс хувьцааны нэгтгэлийг гүйцэтгэлээ

Хэвлэлийн мэдээ 

Нова Скошиа муж, Халифакс хот

2025.09.02

Эрдэнэ Ресурс Девелопмент Корп. (TSX:ERD; MSE:ERDN; OTCQB:ERFCF) ("Эрдэнэ Ресурс" эсвэл "Компани") нь 2025 оны 8 сарын 25-нд танилцуулсан хувьцааны нэгтгэлийн хэвлэлийн мэдээний хүрээнд Компанийн гаргасан болон арилжиж буй зургаан (6) энгийн хувьцаа (“Энгийн хувьцаа”)-г нэг (1) энгийн хувьцаанд нэгтгэх нэгтгэлийг (“Нэгтгэл”) гүйцэтгэснийг танилцуулахад таатай байна. Нэгтгэлийн хүрээнд Компанийн гаргасан болон арилжиж буй 366,351,958 энгийн хувьцааны тоо ширхэг 2025 оны 9 сарын 2-ны байдлаар 61,063,549 болсон. Урьд танилцуулж байснаар нэгтгэлийн хүрээнд бутархай хувьцаа гаргахгүй ба нэгтгэлийн үр дүнд бий болох аливаа бутархай хувьцааг хамгийн ойрын бүхэл тоонд дээш нь тоймлож тооцсон болно.

Компанийн энгийн хувьцаа нь Торонтогийн хөрөнгийн бирж дээр 2025 оны 9 сарын 5-аас эхлэн, Монголын хөрөнгийн бирж дээр 2025 оны 9 сарын 8-ны долоо хоногт нэгтгэлийн дараах байдлаар арилжаалагдаж эхэлнэ. Хувьцааны нэгтгэл эцэслэх хүртэл Монголын хөрөнгийн бирж дээрх арилжаа түр зогссон хэвээр байна. Нэгтгэлийн дараах энгийн хувьцаа Торонтогийн хөрөнгийн бирж дээр “ERD”, Монголын хөрөнгийн бирж дээр “ERDN” тикертэйгээр, шинэ CUSIP: 29480N404, ISIN: CA29480N4049 дугаартай арилжигдана. (Доорх мэдээлэл нь Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаа эзэмшигчдэд хамаатай)

Компанийн бүртгэгч агент нь хувьцаа шилжүүлэх өргөдлийн маягтыг бүртгэлтэй хувьцаа эзэмшигчдэд хүргүүлж эхэлсэн. Хувьцаа шилжүүлэх өргөдлийн маягтад Хүчин төгөлдөр болох өдрөөс хойш аль болох богино хугацаанд өөрсдийн нэгтгэлийн өмнөх энгийн хувьцааг солих зааварчилгааг багтаасан. Мөн маягтад нэгтгэлийн өмнөх энгийн хувьцааны гэрчилгээг хэрхэн бүртгэгч агентад буцаан хүргүүлэх зааварчилгааг багтаасан. Бүртгэгч агент нь хувьцаа шилжүүлэх өргөдлийн маягтын дагуу зааварчилгааг биелүүлсэн хувьцаа эзэмшигчдэд нэгтгэлийн дараах бүхэлдсэн энгийн хувьцааны тоо ширхэг бүхий шинэчилсэн хувьцааны гэрчилгээг хүргүүлэх; эсвэл нэгтгэлийн дараах бүхэлдсэн энгийн хувьцааны тоо ширхэг бүхий DRS мэдэгдэл/хуулгыг хүргүүлнэ. Бусад хувьцаа эзэмшигчдийн хувьд нэгтгэлийн дараа энгийн хувьцааг хүлээн авахтай холбоотойгоор аливаа үйлдэл хийх шаардлагагүй. Зуучлагчаар (үнэт цаасны брокер, банк, итгэмжлэгч компани, хөрөнгө оруулалтын болон бусад санхүүгийн байгууллага г.м) дамжуулан нэгтгэлийн өмнөх энгийн хувьцааг эзэмшдэг хувьцаа эзэмшигчид хувьцааны нэгтгэл хэрхэн хийгдэх үйл явцын талаар тодруулга авахыг хүсвэл өөрийн зуучлагчтай холбогдох шаардлагатай.

Компанийн Омнибус төлөвлөгөө (Omnibus Plan) өмнөх урамшууллын төлөвлөгөөний дагуу олгосон опцион, ИОХЭ-ийг хэрэгжүүлэх үнэ болон тоо ширхгийг болон одоогийн төлөвлөгөөний дагуу цаашид гаргах боломжтой тоо ширхэг, хэрэгжүүлэх ханшийг төлөвлөгөөний нөхцөлд тохируулан, пропорционалаар тохируулсан. Мөн түүнчлэн, Омнибус төлөвлөгөөний дагуу гаргах боломжтой энгийн хувьцааны тоо ширхгийг хувьцааны нэгтгэлд нийцүүлэн, харьцуулан бууруулсан.

Хувьцааны нэгтгэлтэй холбоотой мэдээллийг 2025 оны 5 сарын 20-нд танилцуулсан Компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын мэдэгдэл болон удирдлагын мэдээллийн танилцуулга буюу SEDAR+, www.sedarplus.ca дахь Компанийн хуудсаас хүлээн авах боломжтой.

Компанийн тухай

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Монгол Улсад суурь болон үнэт металлын хайгуул, тѳсѳл хѳгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг Канад Улсад бүртгэлтэй хайгуулын компани. Тус компани нь өндөр агуулга, бага өртөгтэй Баянхөндий ордыг олборлолтын шат руу хөгжүүлэн алт олборлон үйлдвэрлэж байна. Компанийн хувь эзэмшилд Баянхөндий алтны уурхай орчмын Хөндий Эрдсийн Дүүрэг дэх үнэт болон суурь металлын төслүүд багтаж байгаа нь компанийн тогтвортой өсөлт, ирээдүйн хөгжлийн суурийг бүрдүүлдэг. Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Торонто (TSX:ERD) болон Монголын хѳрѳнгийн биржүүд (MSE:ERDN) ба OTCQB Венчур зах зээлд (OTCQB:ERDCD) бүртгэлтэй. Компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй Компанийн цахим хуудас www.erdene.com-оос танилцах боломжтой. Компанийн талаарх чухал мэдээлэл зѳвхѳн Компанийн цахим хуудсаар дамжин хүрдэг тул хѳрѳнгѳ оруулагчид уг сайтаар дамжуулан бодит мэдээлэл авахыг зөвлөж байна.

Урьдчилсан таамаглал 

Энэхүү хэвлэлийн мэдээнд багтсан Эрдэнэ Ресурстай холбоотой зарим мэдээлэл нь холбогдох үнэт цаасны хууль тогтоомжийн хүрээнд ирээдүйн үр дүнг төсөөлсөн урьдчилсан таамаглалыг (forward-looking statements) агуулах боломжтой. Урьдчилсан таамаглалд тооцоолол, төлөвлөгөө, хүлээлт, санал дүгнэлт, төсөөлөл, таамаглал, чиглэл болон бодит баримт биш бусад мэдэгдлүүд багтана. Эрдэнэ Ресурс нь эдгээр урьдчилсан таамаглалд тусгагдсан хүлээлтүүдийг үндэслэлтэй гэж үзэж байгаа боловч тэдгээр нь бодитой хэрэгжинэ гэсэн аливаа баталгаа өгөх боломжгүй. Компанийн үйл ажиллагааны бодит үр дүнд Компанийн хяналтаас гадуур олон хүчин зүйл нөлөөлөх бөгөөд ирээдүйн үйл явдал, үр дүн нь одоогийн төсөөлж буй байдлаас мэдэгдэхүйц ялгаатай байж болохыг анхааруулж байна. Урьдчилсан таамаглалд дурдсан үр дүнд нөлөөлөх хүчин зүйлсэд гуравдагч этгээдийн зөвшөөрөл авах, зах зээлийн ханш, олборлолт болон хайгуулын үр дүн, хөрөнгө болон санхүүжилтийн эх үүсвэрийн хүртээмж, түүнчлэн эдийн засаг, зах зээл болон бизнесийн ерөнхий нөхцөл байдал зэрэг орно. Урьдчилсан таамаглал нь бүхэлдээ энэхүү анхааруулгын мэдэгдлээр хязгаарлагдана. Энэхүү хэвлэлийн мэдээнд дурдсан мэдээлэл нь нийтэлсэн өдрийн байдлаарх мэдээлэл бөгөөд түүнээс хойш өөрчлөгдөж болно. Холбогдох үнэт цаасны хууль тогтоомжид өөрөөр шаардсанаас бусад тохиолдолд Компани нь эдгээр урьдчилсан таамаглалыг шинэчлэх, өөрчлөн найруулах аливаа үүрэг хүлээхгүй. Орчуулга: Энэхүү хэвлэлийн мэдээ нь англи хэл дээр бэлтгэгдсэн хэвлэлийн мэдээний орчуулга болно. Англи, монгол хувилбаруудын хооронд зѳрүү эсвэл зѳрчилдѳх зүйл гарвал англи хэл дээрх хувийг мѳрдѳнѳ 

ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛАХАД ЯМАРВАА НЭГЭН ЗАСАГ ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРСӨН, ҮЛ ЗӨВШӨӨРСӨН МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭГҮЙ. 

Холбоо барих 

Петер К. Акерли, Ерѳнхийлѳгч болон гүйцэтгэх захирал 

Роберт Женкинс, Санхүү хариуцсан захирал 

Утас: (902) 423-6419

Email:             info@erdene.com

Twitter:           https://twitter.com/ErdeneRes

Facebook:     https://www.facebook.com/ErdeneResource

LinkedIn:        https://www.linkedin.com/company/erdene-resource-development-corp-/

Logo
Privacy Overview

This website uses cookies so that we can provide you with the best user experience possible. Cookie information is stored in your browser and performs functions such as recognising you when you return to our website and helping our team to understand which sections of the website you find most interesting and useful.