Posts

Эрдэнэ Ресурс нь OTCQB зах зээл дээр үнэт цаасыг арилжаалж эхэллээ

Нүүр > Мэдээ > Хэвлэлийн мэдээ > Эрдэнэ Ресурс нь OTCQB зах зээл дээр үнэт цаасыг арилжаалж эхэллээ

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорци (TSX:ERD | MSE:ERDN | OTCQB:ERDCF) (“Эрдэнэ Ресурс” эсвэл “Компани”) нь энгийн хувьцаагаа АНУ-ын OTCQB® Венчур зах зээлд ("OTCQB") ERDCF тикертэйгээр арилжаалж эхэлснийг мэдээлэхэд таатай байна. Хувьцааны арилжаа нь хэвлэлийн мэдээ гарах үед хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн бөгөөд Компанийн Торонтогийн хөрөнгийн бирж дээрх энгийн хувьцааны арилжаа “ERD” тикэртэйгээр хэвийн үргэлжилнэ.

Компанийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Петер Акерли хэлэхдээ: “Баянхөндий алтны төслийн олборлолт ойртож буй энэ үед АНУ-ын OTCQB зах зээлд хувьцаагаа бүртгүүлсэн нь хөрөнгө оруулагчдын суурийг тэлэх стратегийг дэмжих болон компанийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах ач холбогдолтой. OTCQB нь АНУ-ын хөрөнгө оруулагчдын хувьцааны арилжааны хөрвөх чадварыг нэмэгдүүлэхээс гадна дэлхийн хамгийн том хөрөнгийн зах зээлд нэвтрэх боломжийг олгож буй үр дүнтэй арга юм.”

OTCQB зах зээлийн арилжаанд оролцохоос гадна, Компанийн энгийн хувьцаа нь АНУ-ын Хадгаламж, Тооцооны Компани (“DTC”)-ийн системд бүртгэгдэх эрхтэй болсон. DTC нь АНУ-ын хувьцаат компаниудын арилжааны цахим төлбөр тооцоо, клирингийн үйлчилгээг зохицуулдаг байгууллага болох Хадгаламж, Клирингийн Корпорацийн охин компани юм. Энэхүү байгууллагад бүртгэгдсэнээр АНУ дахь Канадын үнэт цаас арилжаалдаг брокер, хөрөнгө оруулагчид Эрдэнэ Ресурсийн хувьцааг DTC-ийн автоматжуулсан системийг ашиглан шуурхай хуваарилах, төлбөр тооцоо хийх, арилжаалах боломжтой болно.

Эрдэнэ Ресурстай холбоотой мэдээлэл болон хувьцааны бодит ханшийн мэдээллийг www.otcmarkets.com цахим хуудсаар дамжуулан авах боломжтой. OTCQB нь OTC Markets Group Inc.-ийн удирдлага дор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд идэвхтэй хөгжиж буй болон өсөлт хөгжлийн шатандаа яваа компаниудад зориулагдсан тэргүүлэгч платформ юм. Энэхүү зах зээл нь АНУ-ын хөрөнгө оруулагчдад ил тод мэдээлэл олгож, найдвартай арилжааны орчныг бүрдүүлдэг ба компаниудын хувьд санхүүгийн тайлангаа тогтмол шинэчлэн, тайлагнаж, жил бүр компанийн бүртгэл, удирдлагын гэрчилгээний үйл явцыг баталгаажуулдаг байх зэрэг бүртгэлийн шаардлагыг тавьдаг. OTCQB-ийн чанарын стандартууд нь хөрөнгө оруулагчдад ил тод байдал, мэдээллийн хүртээмж, арилжааны туршлагыг сайжруулах дэвшилтэт технологийн үндэс суурь, зохицуулалтын хослолыг бий болгож, хөрөнгө оруулагчдад илүү найдвартай, хялбар арилжааны орчинг бүрдүүлдэг.

Компанийн тухай

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Монгол Улсад суурь болон үнэт металлын хайгуул, тѳсѳл хѳгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг Канад Улсад бүртгэлтэй хайгуулын компани. Компани нь Монгол Улсын баруун урд бүсэд 1 хайгуулын, 3 ашиглалтын тусгай зѳвшѳѳрлийн хувь эзэмшдэг бѳгѳѳд эдгээр хайгуулын бүсэд хийсэн судалгааны үр дүнд Хѳндий Алтны Дүүргийг нээн илрүүлсэн. Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Торонто болон Монголын хѳрѳнгийн биржүүд дээр бүртгэлтэй. Компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй Компанийн вебсайт www.erdene.com-оос танилцах боломжтой. Компанийн талаарх чухал мэдээллүүд нь зѳвхѳн Компанийн вебсайтаар дамжин хүрдэг тул хѳрѳнгѳ оруулагчид вебсайтаар дамжуулан бодит мэдээлэл авахыг зөвлөж байна. Энэхүү хэвлэлийн мэдээ нь англи хэл дээр бэлтгэгдсэн хэвлэлийн мэдээний орчуулга болно. Англи, монгол хувилбаруудын хооронд зѳрүү эсвэл зѳрчилдѳх зүйл гарвал англи хэл дээрх хувийг мѳрдѳнѳ.

Урьдчилсан таамаглал

Зарим мэдээллүүд нь Үнэт цаасны хуулийн хүрээнд урьдчилсан таамаглалуудыг агуулсан болохыг үүгээр мэдэгдэж байна. Урьдчилсан таамаглал нь урьд болж байсан болон ирээдүйд болох бодит баримт биш ба зѳвхѳн ирээдүйн тѳлѳвлѳгѳѳ, стратеги, тѳсѳл, нѳхцѳл байдалд тулгуурласан үзэл баримтлал, магадлал болон таамаглал болно. Энэхүү таамаглалууд нь тодорхой үндэслэлд тулгуурласан боловч баталгаа биш юм. Компанийн үйл ажиллагаа нь олон хүчин зүйлээс шалтгаалах бѳгѳѳд зарим хүчин зүйлс нь Компанийн хяналтаас давсан байх магадлалтай ирээдүйд учирч болох хүчин зүйлс юм. Материаллаг ѳѳрчлѳлт үзүүлэх боломжтой хүчин зүйлсэд эрдсийн зах зээлийн үнэ, хайгуулын үр дүнгүүд, бизнесийн болон зах зээлийн орчин, эдийн засгийн байдал болон санхүүжилт, хѳрѳнгѳ босголт зэрэг орно. Дээр дурдсан мэдээллүүд нь ирээдүйд ѳѳрчлѳгдѳн хувирах магадлалтай. Компани нь Үнэт цаасны хуульд ѳѳрѳѳр заагаагүй тохиолдолд Урьдчилсан таамаглалыг ѳѳрчлѳн, шинэчлэх үүрэг хүлээхгүй. Энэхүү хэвлэлийн мэдээ нь англи хэл дээр бэлтгэгдсэн хэвлэлийн мэдээний орчуулга болно. Англи, монгол хувилбаруудын хооронд зѳрүү эсвэл зѳрчилдѳх зүйл гарвал англи хэл дээрх хувийг мѳрдѳнѳ.

ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛАХАД ЯМАРВАА НЭГЭН ЗАСАГ ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРСӨН, ҮЛ ЗӨВШӨӨРСӨН МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭГҮЙ.

Холбоо барих

Петер К. Акерли, Ерѳнхийлѳгч болон гүйцэтгэх захирал

Роберт Женкинс, Санхүү хариуцсан захирал

Утас: (902) 423-6419

И-мэйл: [email protected]

Twitter:           https://twitter.com/ErdeneRes

Facebook:     https://www.facebook.com/ErdeneResource

LinkedIn:        https://www.linkedin.com/company/erdene-resource-development-corp-/

YouTube:      https://www.youtube.com/channel/UCILs5s9j3SLmya9vo2-KXoA

Logo
Privacy Overview

This website uses cookies so that we can provide you with the best user experience possible. Cookie information is stored in your browser and performs functions such as recognising you when you return to our website and helping our team to understand which sections of the website you find most interesting and useful.