Posts

Эрдэнэ Ресурс нь Зуун Мод молибден-зэсийн порфирийн төсөл дээр өрөмдлөгийн хөтөлбөр эхлүүллээ

Нүүр > Мэдээ > Хэвлэлийн мэдээ > Эрдэнэ Ресурс нь Зуун Мод молибден-зэсийн порфирийн төсөл дээр өрөмдлөгийн хөтөлбөр эхлүүллээ

Хэвлэлийн мэдээ

Нова Скошиа муж, Халифакс хот

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX: ERD | MSE: ERDN) ("Эрдэнэ Ресурс" эсвэл "Компани") нь Монгол Улсын баруун өмнөд хэсэгт, Хөндий Эрдсийн Дүүрэгт Баян Хөндий алтны төслөөс зүүн зүгт 35 км-т байрлах өөрийн 100 хувь эзэмшлийн Зуун Мод молибден-зэс порфирийн төсөл ("Төсөл") дээр өрөмдлөгийн хөтөлбөрийг эхлүүлснийг танилцуулахад таатай байна.

Тодруулга

Эрдэнэ Ресурсийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Петер Акерли хэлэхдээ: “Бид 2023 оны өрөмдлөгийн хөтөлбөрийг Ази тивийн хамгийн том хөгжүүлэлт хийгдээгүй молибден-зэсийн ордуудын нэг болох Зуун Мод төслийн өрөмдлөгөөр эхлүүлж байгаадаа баяртай байна. Тус орд нь томоохон Зуун Мод порфирийн цогцолборт багтдаг ба судалгаа хийгдээгүй зэс-молибденийн хэд хэдэн бүс тодорхойлсон бѳгѳѳд эрдэсжилт бүх чиглэлд нээлттэй байгаа нь ирээдүйд нээлт хийх боломжуудыг нэмэгдүүлж байна.”

“Монгол Улс нь хамгийн том эрдсийн хэрэглэгч зах зээлтэй хил залгаа, стратегийн чухал байршилд оршдог. Түүнээс гадна өндөр чанарын гангийн үйлдвэрлэлийн өсөлт, ногоон эрчим хүчний шилжилтийн үед Монгол Улсын хөгжиж буй дэд бүтэц нь урт хугацааны төсөл хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Молибденийн зах зээл дээрх нийлүүлэлт буурч, зэсийн эрэлт нэмэгдэх төсөөлөлтэй байгаа энэ үед манай голлох төсөл Баян Хөндий алтны төслийн хажуугаар Зуун Мод төслийг хөгжүүлэхэд тохиромжтой үе гэж үзэж байна.”

Зуун Мод техникийн хөтөлбөр – 2023 оны 2-р улирал 

Зуун Мод төслийн NI 43-101 тайлангийн хэсэгт эдийн засгийн судалгааг гүйцэтгэхэд зориулан их хэмжээний хайгуул, металлургийн судалгаа, инженерчлэл болон гидрогеологийн ажлуудыг гүйцэтгэсэн. 2-р улирлын энэхүү хөтөлбөр нь дээрх ажлуудыг үргэлжлүүлэх зэрэгцэн, нэмж 4,000 метр алмазан өрөмдлөгийн хөтөлбөр гүйцэтгэн, техникийн судалгаанд шаардлагатай өгөгдлүүдийг шинэчилнэ. Эхний үе шатанд 2,500 метр өрөмдлөг гүйцэтгэх ба өнөөгийн нөөцийн талбайг хүрээлэн, шинэ бүсүүдийг тодорхойлох зорилготой. Цаашид гүйцэтгэх томоохон хэмжээний эрдэсжилт тэлэх өрөмдлөгийн хөтөлбөрөөр нөөцийг нэмэгдүүлэх боломжтой. Түүнээс гадна, өнөөгийн нөөцийн тайланд тусгагдсан өндөр агуулга бүхий бүсүүд нь цооног хоорондын зай өргөн (~100 метр) талбайд тодорхойлогдсон тул энэхүү зайг нарийсгаснаар агуулга болон нийт нөөцийг нэмэгдүүлэх боломжтой. Гүний болон чиглэсэн өрөмдлөгөөр молибден-зэсийн агуулга нэмэгдэж буй бүсүүдийн чиглэлийг TSX: ERD | MSE: ERDN www.erdene.com [email protected] баримжаалах судалгаа хийгдэнэ. Хоёрдугаар үе шатны өрөмдлөг нь хязгаарлагдмал судалгаа хийгдсэн Хөвийн Хар зэсийн нээлтийн бүс (ZMD-121: 1.3% зэсийн агуулга бүхий 34м)-ийг багтаасан порфирийн цогцолборт 16 км радиус бүхий бүсэд чиглэнэ. 2-р улирлын өрөмдлөгийн хөтөлбөр болон урьд танилцуулсан техникийн судалгааг 3-р улиралд нэгтгэн хараат бус техникийн тайланг боловсруулахад ашиглана.

Зуун Мод Молибден-зэсийн төслийн тухай

Зуун Мод молибден-зэсийн төсөл нь дэлхийн хамгийн том зэс, молибденийн хэрэглэгч, ган үйлдвэрлэгч БНХАУ-ын хил болон Монгол улсын томоохон уул уурхайн дүүргээс баруун хойд зүгт ойролцоогоор 180 км-т, Баянхонгор аймгийн нутагт оршдог. Компанийн 100% эзэмшлийн ашиглалтын тусгай зөвшөөрөл нь 6,041 га талбайг хамардаг бөгөөд 60 жилийн хугацаанд хүчинтэй (2011 онд авсан). Төсөл нь Эрдэнэ Ресурсийн Баян Хөндий алтны төслөөс зүүн зүгт 35 км-т оршдог.

Эрдэнэ Ресурс нь 2005 онд Монгол Улсад зэсийн нөөц тодорхойлох ажлын хүрээнд Галлант Минералс Монголиа компани (“Gallant Minerals Mongolia Ltd”)-с төслийг эзэмших эрхийг худалдан авсан. Зуун Мод хэмээх томоохон порфирийн цогцолборыг зүүн өмнөд болон хойд хэсэгт хийгдсэн хязгаарлагдмал өрөмдлөгөөр зэс-молибден-рени (Cu-Mo-Re) хүдэржилт огтолсноор нээн илрүүлсэн.

Эрдэнэ Ресурс нь олон жилийн хайгуулын хөтөлбөрөөр Зуун Мод молибден-зэсийн ордын хязгаар ба хэд хэдэн зэс, молибденийн хэтийн төлөв бүхий талбайг тодорхойлсон нь 16 км радиус бүхий порфирийн цогцолборт багтдаг. 2011 онд Minarco-MineConsult (RPMGlobal) нь Зуун Мод ордыг агуулж буй порфирийн системийн 3 км талбайд NI 43-101 нөөцийн тооцооллыг боловсруулсан. Зуун Мод молибден-зэсийн төсөл нь 0.04% захын агуулга бүхий тооцооллоор 0.057% молибден ("Mo"), 0.069% зэс ("Cu")-ийн дундаж агуулга бүхий 218 сая тонн баттай ба бодитой нөөц тооцоологдсон. Энэ нь 273.5 сая фунт молибден агуулсан, 330.7 сая фунт зэсийн металлтай тэнцэнэ. Түүнээс гадна 0.052% молибден, 0.065% дундаж зэсийн агуулга бүхий 138 сая боломжтой нөөц тооцоологдсон нь 157.7 сая фунт молибден, 197.7 сая фунт зэсийн металлтай тэнцэнэ.

Тусгай зөвшөөрлийн талбайд Зуун Мод төслөөс гадна хэд хэдэн хэтийн төлөв бүхий зэс ба молибденийн талбай багтдаг. Зуун Мод порфирийн цогцолборын хойд хэсэгт байрлах Хөвийн Хар талбай нь филлийн ба калийн хувирлын кварц монзонит ба гранодиоритын интрузив бүхий хэдэн км зайд тархсан зэсийн хүдэржилт бүхий томоохон талбайг хамардаг. Өргөн зайтай өрөмдсөн өрөмдлөгөөр зэсийн хэд хэдэн хүдэржсэн бүсүүдийг огтолсон ба ZMD-121 цооногт 308-аас 342 метрт 1.3% зэс, 9.24 г/т мөнгөний агуулга бүхий 34 метрийн интервал огтолсон. Энэхүү бүс нь андезитийн бүрхүүл доорх трендийн дагуу оршиж, гүндээ болон баруун өмнөд зүгт нээлттэй.

Хайгуулын хөтөлбөрүүдээс гадна, Австралийн AMMTEC Limited компани нь Зуун Мод төслийн өрөмдлөгийн дээж дээр хөвүүлэн баяжуулах болон нунтаглалтын зэрэг металлургийн судалгааг хийсэн. Хүдрийн дээжээс үзэхэд молибден болон зэсийн баяжмалыг уламжлалт аргаар үйлдвэрлэхэд тохиромжтой болохыг харуулсан. Дунджаар 0.06% молибден болон түүнтэй төстэй зэсийн агуулгад үндэслэн металл авалт 85-87% үед 52% молибденийн баяжмал гаргах боломжтой бөгөөд металл авалт 75%-иас багагүй үед 25% зэсийн баяжмал олборлох төлөвтэй байна. 2-р улирлын хөтөлбөрийн үеэр металлургийн судалгааны туршилт хийх шинэ дээжүүдийг цуглуулна.

Эрдэнэ Ресурс нь Зуун Модын хүдэр боловсруулахад шаардагдах усны эх үүсвэрийг тодорхойлох хайгуулын хөтөлбөрийг гүйцэтгэсэн. Энэхүү хөтөлбөрөөр Зуун Модоос хойд зүгт 35 км-ийн зайд орших усны нөөцийг тодорхойлж, өрөмдлөгийн туршилтыг амжилттай гүйцэтгэн, Монгол Улсын усны газарт бүртгүүлсэн. Төслийг цаашид хөгжүүлснээр усны нөөцийг үргэлжлүүлэн тодорхойлох, зөвшөөрлийг шинэчлэхэд нэмэлт ажлуудыг гүйцэтгэх шаардлагатай.

Эрдэнэ Ресурс нь 2021 оны сүүлээр RPMGlobal-аас хийсэн урьдчилсан үнэлгээ дээр тулгуурлан ирэх саруудад зах зээл, техник, эдийн засгийн судалгаа, тусгай зөвшөөрөл авах ажлуудыг гүйцэтгэнэ. Судалгаа, хайгуулын хөтөлбөрийн үр дүнд үндэслэн Эрдэнэ Ресурс нь ирэх саруудад төслийн эдийн засгийн урьдчилсан үнэлгээг боловсруулахаар төлөвлөж байна.

Молибденийн тухай

Молибденийг газрын тос, хийн хоолой, ногоон эрчим хүч рүү шилжиж буй шинэ технологиудад ашиглахаас гадна бат бэх, зэвэрдэггүй хайлшны бүрэлдэхүүн болдог тул зэвэрдэггүй ган, сайжруулсан хайлш зэрэгт ашиглагддаг. Молибден нь хөнгөн, өндөр температур ба зэврэлтэд маш тэсвэртэй бөгөөд бат бөх, хатуу, гагнагдах чанарыг нэмэгдүүлдэг.

2022 онд дэлхийн молибденийн үйлдвэрлэл 578 сая фунт байсан бол хэрэглээ нь өмнөх оны 614 сая фунтээс 3%-иар өсөж, 631 сая фунт болсон. Сүүлийн 5 жилийн хугацаанд молибденийн нийлүүлэлт тогтвортой байсан ч томоохон уурхайнуудын үйлдвэрлэл буурч, шинэ төсөл ашиглалтад орох хугацаа хойшлон, урт хугацааны молибденийн төслүүдийн агуулга буурч, хомсдол үүссэн нь 2023 оны эхээр молибденийн үнэ огцом өсөж бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрэх нөхцлийг бүрдүүлсэн. Одоогийн өсөлтийн түвшингээр ирэх гурван жилд молибденийн зах зээлд 50 сая фунтын хомсдол үүсэх төлөвтэй байна. Бүс нутгийн хэрэглээ (БНХАУ, Япон, БНСУ) дэлхийн нийт нийлүүлэлтийн 50-иас дээш хувийг эзэлдэг ба БНХАУ 2022 онд үйлдвэрлэлээ 12%-иар өсгөж, дэлхийн хамгийн том молибден үйлдвэрлэгч болсон. Гэсэн хэдий ч 2022 онд 20 сая фунтийн хомсдол үүсэн, эрэлтээ хангаж чадаагүй байна. ( IMOA 03/04/23)

Молибден нь цэвэр эрчим хүч үйлдвэрлэх, хадгалах технологид ашиглагддаг тул сэргээгдэх болон уламжлалт эрчим хүчний салбарын эрэлт өндөр. Дэлхийн банкны "Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ: Цэвэр эрчим хүчний шилжилтэд эрдсийн ач холбогдол" тайланд молибденийг ирээдүйн бүх ногоон технологид (2020) шаардлагатай зургаан чухал ашигт малтмалын нэг гэж онцолсон бол Олон улсын эрчим хүчний агентлаг (2021) молибденийг ногоон эрчим хүчний шилжилтийн чухал ашигт малтмал хэмээн онцолсон.

Компанийн тухай

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Монгол улсад суурь болон үнэт металлын хайгуул, тѳсѳл хѳгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг Канад улсад бүртгэлтэй хайгуулын компани юм. Компани нь Монгол улсын баруун урд бүсэд хайгуул хийх эрх бүхий 1 хайгуулын, 3 ашиглалтын тусгай зѳвшѳѳрлийг эзэмшдэг бѳгѳѳд эдгээр хайгуулын бүсэд хийсэн судалгааны үр дүнд Хѳндий Алтны Дүүргийг нээн илрүүлсэн. Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Торонто болон Монголын хѳрѳнгийн биржүүд дээр бүртгэлтэй. Компанийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг Компанийн вебсайт www.erdene.com-оос авч танилцах боломжтой. Компанийн талаарх чухал мэдээллүүд нь зѳвхѳн Компанийн вебсайтаар дамжин хүрдэгтул хѳрѳнгѳ оруулагчид вебсайтаар дамжуулан бодит мэдээллийг авахыг зөвлөж байна.

Мэргэшсэн этгээд

Петер Далтон (Peter Dalton) нь Компанийн ахлах геологич бөгөөд NI 43-101-т заасан мэргэшсэн этгээд ба хэвлэлийн мэдээг Эрдэнэ Ресурсийн зүгээс хянан баталгаажуулсан болно.

Урьдчилсан таамаглал

Зарим мэдээллүүд нь Үнэт цаасны хуулийн хүрээнд урьдчилсан таамаглалуудыг агуулсан болохыг үүгээр мэдэгдэж байна. Урьдчилсан таамаглал нь урьд болж байсан болон ирээдүйд болох бодит баримт биш ба зѳвхѳн ирээдүйн тѳлѳвлѳгѳѳ, стратеги, тѳсѳл, нѳхцѳл байдалд тулгуурласан үзэл баримтлал, магадлал болон таамаглал болно. Энэхүү таамаглалууд нь тодорхой үндэслэлд тулгуурласан боловч баталгаа биш юм. Компанийн үйл ажиллагаа нь олон хүчин зүйлээс шалтгаалах бѳгѳѳд зарим хүчин зүйлс нь Компанийн хяналтаас давсан байх магадлалтай ирээдүйд учирч болох хүчин зүйлс юм. Материаллаг ѳѳрчлѳлт үзүүлэх боломжтой хүчин зүйлсэд эрдсийн зах зээлийн үнэ, хайгуулын үр дүнгүүд, бизнесийн болон зах зээлийн орчин, эдийн засгийн байдал болон санхүүжилт, хѳрѳнгѳ босголт зэрэг орно. Дээр дурдсан мэдээллүүд нь ирээдүйд ѳѳрчлѳгдѳн хувирах магадлалтай. Компани нь Үнэт цаасны хуульд ѳѳрѳѳр заагаагүй тохиолдолд Урьдчилсан таамаглалыг ѳѳрчлѳн, шинэчлэх үүрэг хүлээхгүй. Орчуулга: Энэхүү хэвлэлийн мэдээ нь англи хэл дээр бэлтгэгдсэн хэвлэлийн мэдээний орчуулга болно. Англи, монгол хувилбаруудын хооронд зѳрүү эсвэл зѳрчилдѳх зүйл гарвал англи хэл дээрх хувийг мѳрдѳнѳ

ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛАХАД ЯМАРВАА НЭГЭН ЗАСАГ ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРСӨН, ҮЛ ЗӨВШӨӨРСӨН МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭГҮЙ.

Холбоо барих

Петер К. Акерли, Ерѳнхийлѳгч болон гүйцэтгэх захирал

Роберт Женкинс, Санхүү хариуцсан захирал

Утас: (902) 423-6419

И-мэйл: [email protected]

Logo
Privacy Overview

This website uses cookies so that we can provide you with the best user experience possible. Cookie information is stored in your browser and performs functions such as recognising you when you return to our website and helping our team to understand which sections of the website you find most interesting and useful.