Posts

Эрдэнэ Ресурс нь Монголиан Майнинг Корпорэйшнтэй стратегийн түншлэлийн гэрээ байгууллаа

Нүүр > Мэдээ > Хэвлэлийн мэдээ > Эрдэнэ Ресурс нь Монголиан Майнинг Корпорэйшнтэй стратегийн түншлэлийн гэрээ байгууллаа

Хэвлэлийн мэдээ

Нова Скошиа муж, Халифакс хот

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX:ERD | MSE:ERDN) (“Эрдэнэ Ресурс” эсвэл “Компани”) нь Баян Хөндий Алтны Төслийг хөгжүүлэх зорилгоор Монголиан Майнинг Корпорэйшн (“MMC”)-тэй стратегийн түншлэл болон хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсныг дуулгахад таатай байна. Энэхүү стратегийн түншлэлээр Монгол Улсын тэргүүлэгч үнэт металлын хайгуулын компани томоохон үндэсний олборлогчтой түншлэн Хөндий Эрдсийн Дүүргийг хөгжүүлэх болно.

Онцлох мэдээлэл

  • MMC нь Хонг Конгийн хөрөнгийн биржид (HKEx:975) үнэт цаасаа бүртгүүлэн арилждаг Монгол Улсын хамгийн том, олон улсад бүртгэлтэй уул уурхайн компани юм.
  • Эрдэнэ Ресурс нь Монгол Улсын баруун өмнөд хэсэгт орших Хөндий Эрдсийн Дүүрэгт өндөр агуулга бүхий, илээр олборлох боломжтой алт, мөнгө, зэс, хар тугалга, цайр, молибденийн нөөц бүхий ашиглалтын гурав, хайгуулын нэг тусгай зөвшөөрөл эзэмшдэг.
  • MMC нь гурван үе шаттайгаар 40 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, Хөндий, Алтан Нар ашиглалтын тусгай зөвшөөрөл, Улаан хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг Эрдэнэ Ресурсийн Монгол дахь охин компани болох Эрдэнэ Монгол ХХК (“ЭМ”)-ийн 50%-тай тэнцэх хувьцааг эзэмшинэ.
  • Эрдэнэ Ресурс нь ЭМ-ийн 50%-г эзэмшихээс гадна Хөндий, Алтан Нар, Улаан тусгай зөвшөөрлийн хүрээнд эхний 400,000 унц алтны олборлолтоос давсан олборлолт болон дээрх тусгай зөвшөөрлүүдийн орчимд 5 км-ийн талбайд эзэмших тусгай зөвшөөрлүүдийн хүрээнд 5%-ийн борлуулалтын орлогын төлбөр (“Net smelter return” буюу “NSR”) (цаашид “БОТ” гэх) авах нөхцөлтэй.
  • Эхний үе шатыг 2023 оны 1 сард эцэслэх бөгөөд ММС нь хайгуулын хөтөлбөрүүд, Баян Хөндий алтны төслийн шинэчилсэн “Техник, Эдийн Засгийн Үндэслэл” (“Feasibility Study” буюу “FS”) (цаашид “ТЭЗҮ”) болон "Уурхайн ашиглалтын хугацаа" (“Life of Mine” буюу "LOM") (цаашид “УАХ”)-ны төлөвлөгөөг санхүүжүүлэх 5 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг ЭМ-д хийнэ.
  • Хоёр дахь үе шатанд, шинэчлэгдсэн ТЭЗҮ батлагдсанаар бүтээн байгуулалтын шийдвэр гарахаас өмнө ММС нь хайгуулын болон бүтээн байгуулалтын өмнөх бэлтгэл ажлуудад 5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ.
  • Гурав дахь үе шатанд, тѳслийн бүтээн байгуулалтын шийдвэр гарснаар Баян Хөндий алтны төслийн хувьцаат капиталын эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор 2023 оны 3-р улиралд ММС нь 30 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ.
  • Эрдэнэ Ресурс нь ЭМ-ийн Гүйцэтгэх захирал болон Хайгуул хариуцсан захирал, ММС нь ЭM-ийн Үйл ажиллагаа болон Санхүү хариуцсан захирлуудыг тус тус томилно
  • Эрдэнэ Ресурс нь Баян Хөндий ордоос зүүн зүгт 30 орчим километрт байрлах Зуун Мод молибден-зэсийн орд, Хөвийн Хар зэсийн төслүүдийг 100% эзэмшсэн хэвээр байна.

Тодруулга – Эрдэнэ Ресурс

Эрдэнэ Ресурсийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Петер Акерли хэлэхдээ: “Бид Монгол Улсын уул уурхайн хувийн хэвшлийн тэргүүлэгч компани болох MMC-тэй стратегийн түншүүд болж байгаад баяртай байна. Манай хайгуулын туршлага, MMC-ын олборлолт болон гүйцэтгэлийн чадваруудыг хослуулснаар Баян Хөндий алтны төсөл амжилттай хэрэгжих, Хөндий Эрдсийн Дүүргийг тэлэх боломжуудыг улам бататгаж, бүх оролцогч талуудад өгөөжийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Энэхүү түншлэл нь Хөндий Эрдсийн Дүүргийг эдийн засгийн эргэлтэд оруулахад чухал алхам болно.”

Тодруулга – Монголиан Майнинг Корпорэйшн

Монголиан Майнинг Корпорэйшн-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл хэлэхдээ: “Бид Эрдэнэ Ресурс компанитай Монгол дахь хайгуулын төслүүд, тэдгээрийн цаашдын судалгаа, хөгжүүлэлтийн чиглэлээр хамтран ажиллах болсондоо баяртай байна. Бидний хамтын ажиллагаа Монгол Улсын эрдсийн хайгуулын салбарын хөгжилд шинэ боломжуудыг нээх, цаашлаад уул уурхайн салбараас эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд бодит ач холбогдолтой гэж үзэж байна.” гэлээ.

Стратегийн түншлэлийн тухай

Стратегийн түншлэл ба Хөрөнгө оруулалтын гэрээнүүдийн дагуу ММС нь Эрдэнэ Ресурсийн 100% охин компани Эрдэнэ Монгол ХХК-д гурван үе шаттайгаар 40 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, тус компанийн хамтарсан хувьцаа эзэмшигч болно. Ингэснээр Эрдэнэ Ресурс нь ЭМ-ын 50%-ийг эзэмших бөгөөд ЭМ-ын эзэмшдэг тусгай зөвшөөрлийн хүрээнд олборлолтын эхний 400,000 унц алтны олборлолтоос давсан олборлолт болон тусгай зөвшөөрлүүдээс 5 км-ийн зайд ирээдүйд явуулах боломжтой олборлолтын үйл ажиллагааны 5%-ийн БОТ-ийг авах нөхцөлтэй. Стратегийн түншлэлийн үндсэн нөхцлүүдийг доор дурдав:

  • 1-р үе шат – 2023 оны нэгдүгээр сард хэрэгжинэ – ММС нь Баян Хөндий алтны төслийн шинэчлэгдэх ТЭЗҮ, УАХ-ны төлөвлөгөө болон Хөндий, Алтан Нар, Улаан тусгай зөвшөөрлийн талбайд хийгдэх хайгуулын хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор ЭМ-д 5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
  • 2-р үе шат – 2023 оны 2-р улиралд хэрэгжинэ –Хөндий Эрдсийн Дүүргийн хайгуулын хөтөлбөрийг үргэлжлүүлэх, бүтээн байгуулалтын бэлтгэл ажлын хүрээнд ТЭЗҮ, УАХ төлөвлөгөөг шинэчлэн баталснаар ММС нь 5 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг ЭМ-д оруулна.
  • 3-р үе шат – 2023 оны 3-р улиралд хэрэгжинэ –Тѳслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх шийдвэр гаргаснаар Баян Хөндий алтны төслийн хувьцаат капиталын эх үүсвэрийн хүрээнд ММС нь 30 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

1 ба 2-р үе шатанд ММС-ийн ЭМ-д оруулсан хөрөнгө оруулалт нь хөрвөх зээл хэлбэрээр байна. 3-р үе шатыг хэрэгжүүлснээр ММС-ийн ЭМ-д оруулсан хөрөнгө оруулалтыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлж, ММС нь ЭМ-ын нийт хувьцааны 50%-ийг эзэмшинэ. 

Эрдэнэ Ресурс нь ЭМ-ийн Гүйцэтгэх захирал болон Хайгуул хариуцсан захирал, ММС нь ЭM-ийн Үйл ажиллагаа болон Санхүү хариуцсан захирлуудыг тус тус томилох эрхтэй.

3-р шат дуусах хүртэл ЭМ-ийг дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй Удирдах хороо удирдаж, хоёр гишүүнийг Эрдэнэ Ресурс, хоёр гишүүнийг ММС томилно. 3-р үе шат дууссаны дараа ЭМ-ийг дөрвөн гишүүнтэй Төлөөлөн удирдах зөвлөл удирдаж, хоёрыг Эрдэнэ Ресурс, хоёрыг ММС томилно. Эрдэнэ Ресурс 3-р үе шат дуустал Баян Хөндий алтны төслийн үйл ажиллагааг хариуцсан хэвээр байна. 3-р үе шатыг эцэслэснээр томилогдсон ТУЗ нь ЭМ-ийн үйл ажиллагааг хамтран хариуцах бөгөөд ММС нь бүтээн байгуулалт, олборлолтыг хариуцаж, Эрдэнэ Ресурс нь хайгуулын үйл ажиллагааг тэргүүлэн ажиллана.

Эрдэнэ Ресурс нь Зуун Мод зэс-молибденийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг 100% эзэмшдэг Аниан Ресорсиз ХХК-ийг бүрэн эзэмшсэн хэвээр байна. Энэхүү тусгай зөвшөөрлийн талбай нь Баян Хөндий алтны төслөөс зүүн тийш 30 гаруй километрт байрладаг.

Монголиан Майнинг Корпорэйшн-ийн тухай

Монголиан Майнинг Корпорэйшн (“MMC”) нь Монголын нүүрсний салбарт баяжуулсан коксжих нүүрс олборлон, экспортлогч, хувийн хэвшлийн хамгийн том төлөөлөл. MMC нь Монгол Улсын Өмнөговь аймагт байрлах Ухаа Худаг (“УХ”), Баруун Наран (“БН”) коксжих нүүрсний уурхайд тус тус үйл ажиллагаа явуулдаг. Тус компанийн хувьцаа Хонконгийн хөрөнгийн биржид (HKEx: 975) нээлттэй арилжаалагддаг бөгөөд компанийн зах зээлийн үнэлгээ одоогоор 300 орчим сая ам.доллар байна.

MMC-ийн гол хувьцаа эзэмшигч нь Монгол Улсын тэргүүлэгч групп компаниудын нэг болох М-Си-Эс Групп юм. М-Си-Эс нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсад 4 инженерчлэл, эрчим хүч, харилцаа холбоо, үл хөдлөх хөрөнгө, уул уурхай, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, эрүүл мэнд, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж ирсэн бөгөөд нийт 10,000 гаруй ажилтантай, Монгол Улсын хамгийн том татвар төлөгчдийн нэг. М-Си-Эс нь хариуцлагатай, шилдэг засаглал, дэвшилтэт технологийг нэвтрүүлэн, Монгол Улсын эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулахыг эрмэлзэн ажилладаг.

Хөндий Эрдсийн Дүүрэг

Эрдэнэ Ресурс нь Хөндий Эрдсийн Дүүргийг Монгол Улсын баруун өмнөд бүсэд өмнө нь хязгаарлагдмал хөгжүүлэлт хийгдсэн талбайд 17 гаруй жил хайгуулын хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд нээн илрүүлсэн. Энэ хугацаанд Эрдэнэ Ресурс нь Алтан Нар, Баян Хөндий эпитермал алт, алтны ордууд, Улаан ба Хар Морь алтны хэтийн төлөв бүхий талбай, Зуун Мод молибден-зэсийн порфирийн ордоос гадна хэд хэдэн хэтийн төлөв бүхий талбай, хайгуулын төслүүдийг нээн илрүүлсэн. Тус нээлтүүд нь Хөндий Эрдсийн Дүүргийн цөм төслүүд бөгөөд баруун хойд зүгт 50*100 километр талбайг хамардаг.

Хөндий Эрдсийн Дүүрэг нь Тѳв Азийн Орогены Бүсэд (ТАОБ) багтдаг Транс Алтайн террейнд байрладаг. ТАОБ нь Уралын нуруунаас БНХАУ-ын зүүн хэсэг хүртэл 2,500 км үргэлжилдэг бөгөөд энэхүү бүс нутагт хэд хэдэн дэлхийн хэмжээний порфир болон порфиртой холбоотой зэс-алтны ордуудыг илрүүлсэн. Тус ордуудад дэлхийн хамгийн том алтны ордуудын нэг болох Узбекистаны Мурунтау орд багтдаг бөгөөд Рио Тинтогийн Оюу Толгой орд нь Хөндий Эрдсийн Дүүргээс зүүн зүгт 650 километрийн зайд оршдог.

Стратегийн түншлэлд Номин Тал (Алтан Нар), Хөндий (Баян Хөндий, Хар Морь) болон Улаан тусгай зөвшөөрлийн талбайд байрлах Баян Хөндий, Алтан Нар, Улаан, Хар Морь төслүүд болон хэтийн төлөв бүхий талбай багтана. NI 43-101 техникийн тайланд дурдсанчлан тус төслүүдийн баттай болон бодитой геологийн нѳѳцөд (“Measured and Indicated Resources”) 903,000 унц алт, 2.3 сая унц мөнгө, 64 сая фунт хар тугалга, 70 сая фунт цайр багтдаг бөгөөд боломжит нѳѳцөд (“Inferred Resources”) 221,000 унц алт, 866,000 унц мөнгө, 49 сая фунт хар тугалга болон 52 сая фунт цайр нэмэгдэх боломжтой. Нэмэлт техникийн судалгаанууд хийгдэж байгаа бөгөөд компани нь дээрх тусгай зөвшөөрлүүдийн хүрээнд 2 сая унц алттай тэнцэх нөөцийг тайлагнахаар зорьж байна.

Баян Хөндий ордын хөгжүүлэлтийн эхний үе шатанд 2.19 г/т дундаж алтны агуулга бүхий 585,100 унц баттай болон бодитой геологийн нѳѳц1 (“Measured and Indicated Resources”) 2 , 2.18 г/т алтны агуулга бүхий 35,900 унц боломжит нѳѳц (“Inferred Resources”) тодорхойлогдсон. Баттай болон Бодитой нѳѳцѳд 3.7 г/т алтны3 агуулга бүхий 409,000 унц батлагдсан болон магадалсан үйлдвэрлэлийн нѳѳц (“Proven andProbable Reserve”) багтдаг. (Хэвлэлийн мэдээтэй эндээс танилцана уу)Баттай болон бодитой нѳѳц, боломжит нѳѳцийг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн нѳѳцѳд шилжүүлэх боломжтой.

2020 оны 7-р сард Эрдэнэ Ресурс нь Баян Хѳндий алтны тѳслийн хараат бус нарийвчилсан ТЭЗҮ-ийн үр дүнг танилцуулсан.Probable Reserve”) багтдаг. (Хэвлэлийн мэдээтэй эндээс танилцана уу)(Хэвлэлийн мэдээтэй эндээс танилцана уу) Нарийвчилсан ТЭЗҮ-ийн суурь үзүүлэлтээр татварын дараах ѳнѳѳгийн цэвэр үнэ цэн (5% хорогдуулалт бүхий) (NPV5%) $100 сая ам.доллар ба дотоод ѳгѳѳжийн түвшин (IRR) 42% тооцоологдсон. Баян Хѳндийн нарийвчилсан ТЭЗҮ нь 0-7 жилийн хугацаанд 3.71 г/т алтны дундаж агуулга бүхий, жилд 63,500 унц алт олборлохоор тооцоолсон бѳгѳѳд уламжлалт нүүрстэй уусгах технологиор боловсруулахаар тѳлѳвлѳсѳн. Эрдэнэ Ресурс нь 2023 оны эхээр төслийн шинэчлэгдсэн ТЭЗҮ-г тайлагнах бөгөөд Баян Хөндийн олборлолтыг 2024 оны сүүлээр эхлүүлнэ.

Компанийн тухай

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Монгол улсад суурь болон үнэт металлын хайгуул, тѳсѳл хѳгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг Канад улсад бүртгэлтэй хайгуулын компани юм. Компани нь Монгол улсын баруун урд бүсэд хайгуул хийх эрх бүхий 1 хайгуулын, 3 ашиглалтын тусгай зѳвшѳѳрлийг эзэмшдэг бѳгѳѳд эдгээр хайгуулын бүсэд хийсэн судалгааны үр дүнд Хѳндий Алтны Дүүргийг нээн илрүүлсэн. Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Торонто болон Монголын хѳрѳнгийн биржүүд дээр бүртгэлтэй. Компанийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг Компанийн вебсайт www.erdene.com-оос авч танилцах боломжтой. Компанийн талаарх чухал мэдээллүүд нь зѳвхѳн Компанийн вебсайтаар дамжин хүрдэгтул хѳрѳнгѳ оруулагчид вебсайтаар дамжуулан бодит мэдээллийг авахыг зөвлөж байна.

Урьдчилсан таамаглал

Зарим мэдээллүүд нь Үнэт цаасны хуулийн хүрээнд урьдчилсан таамаглалуудыг агуулсан болохыг үүгээр мэдэгдэж байна. Урьдчилсан таамаглал нь урьд болж байсан болон ирээдүйд болох бодит баримт биш ба зѳвхѳн ирээдүйн тѳлѳвлѳгѳѳ, стратеги, тѳсѳл, нѳхцѳл байдал болон стратегийн түншлэлийн хүрээнд гүйцэтгэх гурван үе шатны хэрэгжилт, хугацааг багтаасан бөгөөд ирээдүйн төлөвлөгөө, стратегийн түншлэлийн хүрээнд хэрэгжих Эрдэнэ Монгол болон Хөндий Эрдсийн Дүүргийн зорилтуудад тулгуурласан үзэл баримтлал, магадлал болон таамаглал болно. Энэхүү таамаглалууд нь тодорхой үндэслэлд тулгуурласан боловч баталгаа биш юм. Урьдчилсан таамаглал нь энэхүү мэдээллийг боловсруулахад ашигласан олон төрлийн хүчин зүйл, төсөөлөлд тулгуурласан боловч үнэн бодитойг батлах нотолгоо биш.

Компанийн үйл ажиллагаа нь олон хүчин зүйлээс шалтгаалах бѳгѳѳд зарим хүчин зүйлс нь Компанийн хяналтаас давсан байх магадлалтай ирээдүйд учирч болох хүчин зүйлс юм. Материаллаг ѳѳрчлѳлт үзүүлэх боломжтой хүчин зүйлсэд стратегийн түншлэлийг хэрэгжүүлэх нөхцөлүүд, эрдсийн зах зээлийн үнэ, хайгуулын үр дүнгүүд, бизнесийн болон зах зээлийн орчин, эдийн засгийн байдал болон 6 санхүүжилт, хѳрѳнгѳ босголт зэрэг орно. Дээр дурдсан мэдээллүүд нь ирээдүйд ѳѳрчлѳгдѳн хувирах магадлалтай. Компани нь Үнэт цаасны хуульд ѳѳрѳѳр заагаагүй тохиолдолд Урьдчилсан таамаглалыг ѳѳрчлѳн, шинэчлэх үүрэг хүлээхгүй.

ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛАХАД ЯМАРВАА НЭГЭН ЗАСАГ ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРСӨН, ҮЛ ЗӨВШӨӨРСӨН МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭГҮЙ.

Холбоо барих

Peter C. Akerley, President and CEO, or Robert Jenkins, CFO

Phone: (902) 423-6419

Email: [email protected]

Logo
Privacy Overview

This website uses cookies so that we can provide you with the best user experience possible. Cookie information is stored in your browser and performs functions such as recognising you when you return to our website and helping our team to understand which sections of the website you find most interesting and useful.