Posts

Эрдэнэ Ресурс Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын үр дүнг танилцууллаа

Нүүр > Мэдээ > Хэвлэлийн мэдээ > Эрдэнэ Ресурс Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын үр дүнг танилцууллаа

Хэвлэлийн мэдээ 

Нова Скошиа муж, Халифакс хот

2026.05.29

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX:ERD; MSE:ERDN; OTCQX: ERDCF) (“Эрдэнэ” эсвэл “Компани”) нь 2026 оны 5-р сарын 28-нд Канад Улсын Нова Скошиа мужийн Халифакс хотод зохион байгуулагдсан Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын (“Хурал”) үеэр хэлэлцсэн бүх асуудлыг хувьцаа эзэмшигчид дэмжиж, баталсан талаар мэдээлэхэд таатай байна. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын дэлгэрэнгүй үр дүнг доор харуулав.

ТУЗ-ийн гишүүд болон гүйцэтгэх удирдлага томилсон тухай

Хурлын үеэр хувьцаа эзэмшигчид Эрдэнэ Ресурсийн Төлөөлөн Удирдах Зөвлөл (“ТУЗ”)-д нэр дэвшсэн гишүүдийг дэмжин саналаа өгсөн бөгөөд санал хураалтын дүнг доорх хүснэгтээр танилцуулж байна.

Нэр дэвшигчДэмжсэнДэмжсэн %ТатгалзсанТатгалзсан %
Петер К.Акерли28,997,783 99.61%112,9740.39%
Др. Анна Г.Биолик28,966,05499.50%144,7030.50%
Т. Лэйтон Крофт28,854,12599.12%256,6320.88%
Кеннет В.МакДоналд28,986,28299.57%124,4750.43%
Камерон МакРэй28,852,21399.11%258,5440.89%

Хурлын дараа ТУЗ-ийн шийдвэрээр удирдлагын багийг дараах байдлаар томилов. Ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал – Петер Акерли, ТУЗ-ийн дарга – Т.Лэйтон Крофт, Санхүү хариуцсан захирал – Роберт Женкинс, Компанийн нарийн бичгийн дарга – Жулие Робинсон нар томилогдлоо. 

Аудиторыг томилсон тухай

Эм Эн Пи (“MNP LLP”) компанийг Компанийн аудитороор дараагийн Хувьцаа эзэмшигчдийн хурлаар шинэ аудитор томилогдох хүртэл томилж, ТУЗ-д аудиторын төлбөр, урамшууллын хэмжээг тогтоох эрхийг олгов.

Компанийн хувьцаанд суурилсан урамшууллын цогц хөтөлбөрийн хүрээнд хуваарилагдаагүй эрхийг баталгаажуулсан тухай

Торонтогийн хөрөнгийн биржийн дүрэм журмуудын дагуу компанийн хувьцаанд суурилсан урамшууллын багц хөтөлбөр (компанийн гаргасан болон эргэлтэд буй хувьцааны 10%-иас хэтрэхгүй)-ийн хуваарилагдаагүй эрхийг хувьцаа эзэмшигчид баталсан. 

Компанийн тухай

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь өндөр агуулга, бага зардал бүхий Баянхөндий алтны ордын олборлолтоос гадна Монгол Улсад суурь болон үнэт металлын хайгуул, тѳсѳл хѳгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг Канад Улсад бүртгэлтэй хайгуулын компани. Компани нь Хөндий Эрдсийн Дүүрэгт байрлах Баянхөндий алтны төслийн орчимд хэд хэдэн үнэт болон суурь металлын төслүүдэд хувь эзэмшдэг. Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Торонто (TSX:ERD) болон Монголын хѳрѳнгийн биржүүд (MSE:ERDN) ба OTCQX зах зээлд (OTCQX:ERDCF) тус тус бүртгэлтэй. Компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй Компанийн вебсайт www.erdene.com-оос танилцах боломжтой. Компанийн талаарх чухал мэдээллүүд нь зѳвхѳн Компанийн вебсайтаар дамжин хүрдэг тул хѳрѳнгѳ оруулагчид вебсайтаар дамжуулан бодит мэдээлэл авахыг зөвлөж байна.

ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛАХАД ЯМАРВАА НЭГЭН ЗАСАГ ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРСӨН, ҮЛ ЗӨВШӨӨРСӨН МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭГҮЙ. 

Холбоо барих 

Петер К. Акерли, Ерѳнхийлѳгч болон гүйцэтгэх захирал 

Роберт Женкинс, Санхүү хариуцсан захирал 

Утас: (902) 423-6419

И-мэйл: [email protected]

Twitter:           https://twitter.com/ErdeneRes

Facebook:     https://www.facebook.com/ErdeneResource

LinkedIn:        https://www.linkedin.com/company/erdene-resource-development-corp-/

Logo
Privacy Overview

This website uses cookies so that we can provide you with the best user experience possible. Cookie information is stored in your browser and performs functions such as recognising you when you return to our website and helping our team to understand which sections of the website you find most interesting and useful.