Posts

Эрдэнэ Ресурс хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын үр дүнг танилцуулж, Монгол дахь удирдлагыг томиллоо

Нүүр > Мэдээ > Хэвлэлийн мэдээ > Эрдэнэ Ресурс хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын үр дүнг танилцуулж, Монгол дахь удирдлагыг томиллоо

Хэвлэлийн мэдээ

Нова Скошиа муж, Халифакс хот

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX:ERD | MSE:ERDN) (“Эрдэнэ” эсвэл “Компани”) нь 2023 оны 6-р сарын 22-нд Нова Скошиа мужийн Халифакс хотод хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг (“Хурал”) зохион байгуулж, үр дүнг танилцуулж байгаадаа таатай байна. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын дэлгэрэнгүй үр дүнг доор харуулав.

Мөн Компани нь Монгол дахь охин компани, Эрдэнэ Монгол ХХК (“Эрдэнэ Монгол”)- ийн удирдлагыг томилсныг танилцуулахад таатай байна.

ТУЗ-ийн гишүүд болон гүйцэтгэх удирдлага томилсон тухай

Хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр хувьцаа эзэмшигчид Эрдэнэ Ресурсийн Төлөөлөн Удирдах Зөвлөл (“ТУЗ”)-д нэр дэвшсэн гишүүдийн төлөө санал өгч, сонгосон бөгөөд санал хураалтын үр дүнг доор харуулав.

Нэр дэвшигчДэмжсэнДэмжсэн %ТатгалзсанТатгалзсан %
Петер К.Акерли202,962,60399.67663,2850.33
Др. Анна Г.Биолик202,962,60399.67663,2850.33
Жон П.Бюрн202,354,60399.381,271,2850.62
Т. Лэйтон Крофт202,962,60399.67663,2850.33
Кеннет В.МакДоналд202,362,60399.381,263,2850.62
Камерон МакРэй202,962,60399.67663,2850.33
Дэвид В.Мошер202,962,60399.67663,2850.33
Хэдли Виддап202,844,60399.62781,2850.38

Хурлын дараа ТУЗ-ийн шийдвэрээр удирдлагын багийг дараах байдлаар томилов. Ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал – Петер Акерли, ТУЗ-ийн дарга – Т.Лэйтон Крофт, Санхүү хариуцсан захирал – Роберт Женкинс, Компанийн нарийн бичгийн дарга – Сюзан Фрэйзр нар томилогдлоо.

Түүнээс гадна Эрдэнэ Монгол ХХК нь Гүйцэтгэх захирлаар А.Билгүүн, Хөгжил хариуцсан захирлаар Жон М.Ж.Лёнсыг томилов.

А.Билгүүн нь уул уурхайн санхүүжилтийн чиглэлээр мэргэшин, Монгол төдийгүй Хойд Америкад ажиллаж байсан туршлагатай мэргэжилтэн юм. Канадаас 2010 онд Монгол Улсад эргэн ирж, Монруд ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Торонтогийн болон Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудтай санхүүжилт болон зөвлөх үйлчилгээний чиглэлээр хамтран ажилладаг брокер, дилерийн Монголын хөрөнгө оруулалтын банк групп (“MIBG”)-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Түүнээс өмнө тэрбээр Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй хайгуулын болон олборлолтын компаниудад санхүүгийн болон нэгдэн нийлэх асуудлаар зөвлөгөө өгч ажилладаг Толл Кросс Секюритис (“Toll Cross Securities”)-ийн хөрөнгө оруулалтын банкны хэлтэст ажиллаж байсан. А.Билгүүн Сэнт Мэригийн их сургууль (“Saint Mary’s University”)-ийг Санхүүгийн бакалавр (B.Comm) зэрэгтэй дүүргэсэн Итгэмжлэгдсэн Санхүүгийн Шинжээч (CFA) юм.

Жон Лёнс нь 2021 онд Төсөл хариуцсан дэд ерөнхийлөгчөөр томилогдон, төслүүдийн хуваарь, төсөв болон цар хүрээг Компанийн үйл ажиллагаатай уялдуулан, аюулгүй ажиллагаа, тогтвортой хөгжлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байна. Тэрээр 2017 оноос хойш Компанийн ашигт малтмалын хайгуул, олборлолтын төслүүдийг үргэлжлүүлэхэд шаардлагатай төр засгийн зөвшөөрөл авах үйл ажиллагааг удирдан, эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, олон нийттэй харилцах асуудлуудад хяналт тавин ажилласан. Жон Лёнс нь 2001 оноос хойш Монгол Улсад ажиллаж, амьдарч байна. Тэрбээр Маастрихт Их сургууль (“Maastricht University”) болон ЕвроЭмБиЭй консорциум (“EuroMBA Consortium”)-ын бизнесийн удирдлагын магистр (MBA) зэрэгтэй бөгөөд Массачуссетсын Вийтон коллеж (“Wheaton College”)-ийг физик, анторопологийн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй (B.A summa cum laude) дүүргэсэн. Тэрээр Монгол, Орос хэлтэй.

Аудиторыг дахин томилох

Компанийн аудитороор Кэй Пи Эм Жи LLP (“KPMG LLP”) компанийг дараагийн хувьцаа эзэмшигчдийн хурал, эсвэл өөр аудитор томилох хүртэл дахин томилж, ТУЗ-д аудиторын төлбөр, урамшууллын хэмжээг тогтоох эрхийг олгов.

Компанийн хувьцаанд суурилсан урамшууллын багц хөтөлбөр батлах

Хувьцаа эзэмшигчид Торонтогийн хөрөнгийн биржээс ("TSX") эцсийн зөвшөөрөл авах нөхцөлтэйгөөр Компанийн хувьцаанд суурилсан урамшууллын багц хөтөлбөр (“ХСУБХ” буюу "Omnibus Plan") баталсан. ХСУБХ нь Торонтогийн хөрөнгийн биржээс зөвшөөрөл авснаар урьд хэрэгжиж байсан хувьцааны опционы төлөвлөгөө болон ирээдүйд олгогдох хувьцааны эрхийн төлөвлөгөөг орлох бөгөөд дээрх төлөвлөгөөнүүдийн хүрээнд ирээдүйд урамшуулал олгогдохгүй.

Хувьцаа эзэмшигчдийн эрхийн төлөвлөгөөний гэрээг үргэлжлүүлэн батлах

ХЭХ-аар хувьцаа эзэмшигчдийн эрхийн төлөвлөгөөний гэрээг үргэлжлүүлэн батлахыг хувьцаа эзэмшигчид зөвшөөрсөн. Энэхүү төлөвлөгөөг Эрдэнэ Ресурсийн ТУЗ нь Компанийн хувьцааг худалдан авахтай холбоотой аливаа тендерт хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг, шударга байдлыг дэмжихэд зорилгоор боловсруулсан. Энэхүү төлөвлөгөөний нөхцөлөөр гурван жил тутамд хувьцаа эзэмшигчдээр төлөвлөгөөг батлуулах үүрэгтэй.

Компанийн тухай

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Монгол Улсад суурь болон үнэт металлын хайгуул, тѳсѳл хѳгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг Канад Улсад бүртгэлтэй хайгуулын компани. Компани нь Монгол Улсын баруун урд бүсэд 1 хайгуулын, 3 ашиглалтын тусгай зѳвшѳѳрлийн хувь эзэмшдэг бѳгѳѳд эдгээр хайгуулын бүсэд хийсэн судалгааны үр дүнд Хѳндий Алтны Дүүргийг нээн илрүүлсэн. Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Торонто болон Монголын хѳрѳнгийн биржүүд дээр бүртгэлтэй. Компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй Компанийн вебсайт www.erdene.com-оос танилцах боломжтой. Компанийн талаарх чухал мэдээллүүд нь зѳвхѳн Компанийн вебсайтаар дамжин хүрдэг тул хѳрѳнгѳ оруулагчид вебсайтаар дамжуулан бодит мэдээлэл авахыг зөвлөж байна. www.erdene.com-оос. Important information may be disseminated exclusively via the website; investors should consult the site to access this information.

Урьдчилсан таамаглал

Зарим мэдээллүүд нь Үнэт цаасны хуулийн хүрээнд урьдчилсан таамаглалуудыг агуулсан болохыг үүгээр мэдэгдэж байна. Урьдчилсан таамаглал нь урьд болж байсан болон ирээдүйд болох бодит баримт биш ба зѳвхѳн ирээдүйн тѳлѳвлѳгѳѳ, стратеги, тѳсѳл, нѳхцѳл байдалд тулгуурласан үзэл баримтлал, магадлал болон таамаглал болно. Энэхүү таамаглалууд нь тодорхой үндэслэлд тулгуурласан боловч баталгаа биш юм. Компанийн үйл ажиллагаа нь олон хүчин зүйлээс шалтгаалах бѳгѳѳд зарим хүчин зүйлс нь Компанийн хяналтаас давсан байх магадлалтай ирээдүйд учирч болох хүчин зүйлс юм. Материаллаг ѳѳрчлѳлт үзүүлэх боломжтой хүчин зүйлсэд эрдсийн зах зээлийн үнэ, хайгуулын үр дүнгүүд, бизнесийн болон зах зээлийн орчин, эдийн засгийн байдал болон санхүүжилт, хѳрѳнгѳ босголт зэрэг орно. Дээр дурдсан мэдээллүүд нь ирээдүйд ѳѳрчлѳгдѳн хувирах магадлалтай. Компани нь Үнэт цаасны хуульд ѳѳрѳѳр заагаагүй тохиолдолд Урьдчилсан таамаглалыг ѳѳрчлѳн, шинэчлэх үүрэг хүлээхгүй. Орчуулга: Энэхүү хэвлэлийн мэдээ нь англи хэл дээр бэлтгэгдсэн хэвлэлийн мэдээний орчуулга болно. Англи, монгол хувилбаруудын хооронд зѳрүү эсвэл зѳрчилдѳх зүйл гарвал англи хэл дээрх хувийг мѳрдѳнѳ

ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛАХАД ЯМАРВАА НЭГЭН ЗАСАГ ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРСӨН, ҮЛ ЗӨВШӨӨРСӨН МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭГҮЙ.

Холбоо барих

Петер К. Акерли, Ерѳнхийлѳгч болон гүйцэтгэх захирал

Роберт Женкинс, Санхүү хариуцсан захирал

Утас: (902) 423-6419

И-мэйл: [email protected]

Twitter:           https://twitter.com/ErdeneRes

Facebook:     https://www.facebook.com/ErdeneResource

LinkedIn:        https://www.linkedin.com/company/erdene-resource-development-corp-/

YouTube:      https://www.youtube.com/channel/UCILs5s9j3SLmya9vo2-KXoA

Logo
Privacy Overview

This website uses cookies so that we can provide you with the best user experience possible. Cookie information is stored in your browser and performs functions such as recognising you when you return to our website and helping our team to understand which sections of the website you find most interesting and useful.