Defailt 2

Эрдэнэ Ресурс Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын үр дүнг танилцууллаа

Нүүр > Мэдээ > Хэвлэлийн мэдээ > Эрдэнэ Ресурс Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын үр дүнг танилцууллаа

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX:ERD | MSE:ERDN) (“Эрдэнэ” эсвэл “Компани”) нь 2025 оны 6-р сарын 25-нд Канадын Нова Скошиа мужийн Халифакс хотод зохион байгуулагдсан Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын (“Хурал”) үеэр хэлэлцэгдсэн бүх асуудлыг хувьцаа эзэмшигчид маань дэмжиж, баталсан талаар мэдээлэхэд таатай байна. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын дэлгэрэнгүй үр дүнг доор харуулав.

ТУЗ-ийн гишүүд болон гүйцэтгэх удирдлага томилсон тухай

Хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр хувьцаа эзэмшигчид Эрдэнэ Ресурсийн Төлөөлөн Удирдах Зөвлөл (“ТУЗ”)-д нэр дэвшсэн гишүүдийн төлөө санал өгч, сонгосон бөгөөд санал хураалтын үр дүнг доор харуулав.

Нэр дэвшигчДэмжсэнДэмжсэн %ТатгалзсанТатгалзсан %
Петер К.Акерли212,935,69699.76%512,2000.24%
Др. Анна Г.Биолик212,611,29399.61%836,6030.39%
Т. Лэйтон Крофт212,210,49399.42%1,237,4030.58%
Кеннет В.МакДоналд 212,931,69699.76%516,2000.24%
Камерон МакРэй212,932,69699.76%515,2000.24%

Мөн, ТУЗ-ийн гишүүний үүрэгт ажлаа өгч буй Дэвид Мошер болон Хэдли Виддап нарт Эрдэнэ Ресурс-д оруулсан өндөр хувь нэмэрт нь талархал илэрхийлж байна.

Хурлын дараа ТУЗ-ийн шийдвэрээр удирдлагын багийг дараах байдлаар томилов. Ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал – Петер Акерли, ТУЗ-ийн дарга – Т.Лэйтон Крофт, Санхүү хариуцсан захирал – Роберт Женкинс, Компанийн нарийн бичгийн дарга – Сюзан Фрэйзр нар томилогдлоо.

Аудиторыг томилсон тухай

Эм Эн Пи (“MNP LLP”) компанийг Компанийн аудитороор дараагийн Хувьцаа эзэмшигчдийн хурлаар шинэ аудитор томилогдох хүртэл томилж, ТУЗ-д аудиторын төлбөр, урамшууллын хэмжээг тогтоох эрхийг олгов.

Хувьцаа эзэмшигчийн эрхийн төлөвлөгөөг цуцлах

Хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийн Хувьцаа эзэмшигчийн эрхийн төлөвлөгөө (“Эрхийн төлөвлөгөө”)-г 2025 оны 6 сарын 26-ны өдрийн ажлын цагийн эцэст дуусгавар болгохоор тогтоолыг баталлаа.

Үнэт цаасыг нэгтгэх зөвшөөрөл авах

Хувьцаа эзэмшигчид нийт гаргасан энгийн хувьцааг нэгтгэх тусгай тогтоолыг дэмжин баталлаа. Энэхүү нэгтгэл нь нэгтгэлээс өмнөх зургаан (6) энгийн хувьцааг нэг (1) шинэ энгийн хувьцаанд хөрвүүлэх нөхцөлтэйгөөр (цаашид “Хувьцааны нэгтгэл” гэх) хэрэгжих юм.

Төлөөлөн удирдах зөвлөл нь Хувьцааны нэгтгэл хүчин төгөлдөр болох огноог тогтоох, эсвэл уг хувьцааны нэгтгэлийг хэрэгжүүлэхгүй байх шийдвэрийг хувьцаа эзэмшигчдээс дахин зөвшөөрөл авах шаардлагагүй гаргах эрхтэй болсон. Хувьцааны нэгтгэл хүчинтэй болох огноо тодорхой болмогц Компанийн зүгээс албан ёсоор мэдээлэх болно.

Торонтогийн Хөрөнгийн Биржийн эцсийн зөвшөөрлийг авснаар Хувьцааны нэгтгэл хийгдэх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын удирдлагын мэдээллийн танилцуулгад тусгасан бөгөөд энэхүү баримт бичгийг www.sedarplus.ca дахь Компанийн SEDAR+ хуудсаар дамжуулан авах боломжтой.

Компанийн тухай

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Монгол Улсад суурь болон үнэт металлын хайгуул, тѳсѳл хѳгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг Канад Улсад бүртгэлтэй хайгуулын компани. Компани нь Монгол Улсын баруун урд бүсэд 1 хайгуулын, 3 ашиглалтын тусгай зѳвшѳѳрлийн хувь эзэмшдэг бѳгѳѳд эдгээр хайгуулын бүсэд хийсэн судалгааны үр дүнд Хѳндий Алтны Дүүргийг нээн илрүүлсэн. Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Торонто болон Монголын хѳрѳнгийн биржүүд дээр бүртгэлтэй. Компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй Компанийн вебсайт www.erdene.com-оос танилцах боломжтой. Компанийн талаарх чухал мэдээллүүд нь зѳвхѳн Компанийн вебсайтаар дамжин хүрдэг тул хѳрѳнгѳ оруулагчид вебсайтаар дамжуулан бодит мэдээлэл авахыг зөвлөж байна. Энэхүү хэвлэлийн мэдээ нь англи хэл дээр бэлтгэгдсэн хэвлэлийн мэдээний орчуулга болно. Англи, монгол хувилбаруудын хооронд зѳрүү эсвэл зѳрчилдѳх зүйл гарвал англи хэл дээрх хувийг мѳрдѳнѳ.

Урьдчилсан таамаглал

Зарим мэдээллүүд нь Үнэт цаасны хуулийн хүрээнд урьдчилсан таамаглалуудыг агуулсан болохыг үүгээр мэдэгдэж байна. Урьдчилсан таамаглал нь урьд болж байсан болон ирээдүйд болох бодит баримт биш ба зѳвхѳн ирээдүйн тѳлѳвлѳгѳѳ, стратеги, тѳсѳл, нѳхцѳл байдалд тулгуурласан үзэл баримтлал, магадлал болон таамаглал болно. Энэхүү таамаглалууд нь тодорхой үндэслэлд тулгуурласан боловч баталгаа биш юм. Компанийн үйл ажиллагаа нь олон хүчин зүйлээс шалтгаалах бѳгѳѳд зарим хүчин зүйлс нь Компанийн хяналтаас давсан байх магадлалтай ирээдүйд учирч болох хүчин зүйлс юм. Материаллаг ѳѳрчлѳлт үзүүлэх боломжтой хүчин зүйлсэд эрдсийн зах зээлийн үнэ, хайгуулын үр дүнгүүд, бизнесийн болон зах зээлийн орчин, эдийн засгийн байдал болон санхүүжилт, хѳрѳнгѳ босголт зэрэг орно. Дээр дурдсан мэдээллүүд нь ирээдүйд ѳѳрчлѳгдѳн хувирах магадлалтай. Компани нь Үнэт цаасны хуульд ѳѳрѳѳр заагаагүй тохиолдолд Урьдчилсан таамаглалыг ѳѳрчлѳн, шинэчлэх үүрэг хүлээхгүй. Энэхүү хэвлэлийн мэдээ нь англи хэл дээр бэлтгэгдсэн хэвлэлийн мэдээний орчуулга болно. Англи, монгол хувилбаруудын хооронд зѳрүү эсвэл зѳрчилдѳх зүйл гарвал англи хэл дээрх хувийг мѳрдѳнѳ.

ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛАХАД ЯМАРВАА НЭГЭН ЗАСАГ ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРСӨН, ҮЛ ЗӨВШӨӨРСӨН МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭГҮЙ.

Холбоо барих

Петер К. Акерли, Ерѳнхийлѳгч болон гүйцэтгэх захирал

Роберт Женкинс, Санхүү хариуцсан захирал

Утас: (902) 423-6419

И-мэйл: [email protected]

Twitter:           https://twitter.com/ErdeneRes

Facebook:     https://www.facebook.com/ErdeneResource

LinkedIn:        https://www.linkedin.com/company/erdene-resource-development-corp-/

YouTube:      https://www.youtube.com/channel/UCILs5s9j3SLmya9vo2-KXoA

Logo
Privacy Overview

This website uses cookies so that we can provide you with the best user experience possible. Cookie information is stored in your browser and performs functions such as recognising you when you return to our website and helping our team to understand which sections of the website you find most interesting and useful.