Posts

Эрдэнэ Ресурс 2025 oны 2-р улирлын тайлан, Баянхөндий төслийн мэдээлэл болон өрөмдлөгийн хөтөлбөрийн тухай танилцууллаа

Нүүр > Мэдээ > Хэвлэлийн мэдээ > Эрдэнэ Ресурс 2025 oны 2-р улирлын тайлан, Баянхөндий төслийн мэдээлэл болон өрөмдлөгийн хөтөлбөрийн тухай танилцууллаа

Эрдэнэ Ресурс Девелопмент Корп. (TSX:ERD; MSE:ERDN; OTCQB:ERFCF) ("Эрдэнэ Ресурс" эсвэл "Компани") нь 2025 оны 6 сарын 30-нд дуусгавар болсон хоёрдугаар улирлын санхүү, үйл ажиллагааны үр дүнг танилцуулж, Монголиан Майнинг Корпорэйшн (“ММС”)-тэй хамтран хөгжүүлж буй Баянхөндий алтны төсөл (“БХ” эсвэл “төсөл”)-ийн явц болон өрөмдлөгийн хөтөлбөрийн тухай мэдээллийг хүргэж байна. 2025 оны 2-р улирлын санхүүгийн тайлан, үйл ажиллагааны тайлан (“MD&A” эсвэл “Удирдлагын хэлэлцүүлэг ба дүн шинжилгээ”) нь энэхүү хэвлэлийн мэдээний салшгүй хэсэг болно. Өөрөөр мэдээлээгүй бол бүх валют нь Канад доллароор илэрхийлэгдсэн.

Эрдэнэ Ресурсийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Петер Акерли: “Манай баг хамт олон хоёрдугаар улиралд Баянхөндий алтны төслийн хөгжүүлэлтийн хүрээнд ихээхэн ахиц дэвшил гарган ажиллалаа. Шаардлагатай тусгай зөвшөөрлүүдийг авч, туршилт тохируулгын ажлуудыг төлөвлөгөөний дагуу үргэлжлүүлэн гүйцэтгэсээр 2025 оны 3-р улиралд анхны алтыг олборлох, оны эцэст олборлолтыг тогтворжуулах хуваарийн дагуу ажиллаж байна.”

“Баянхөндийн хүдрийн хяналтын өрөмдлөг онцгой үр дүнгүүдийг харууллаа. Өрөмдлөгөөр хүдэржсэн бүсүүдийг тэлж, загварчилсан хүдрийн биетийн гадна газрын дөт гүн дэх бүсүүдэд маш өндөр агуулга бүхий хүдэржилтийг огтолсон нь өнөөг хүртэл Хөндий Эрдсийн Дүүрэгт илрүүлсэн хамгийн өндөр агуулга бүхий интервалыг багтааж байна. Анхны алтыг олборлон, мөнгөн урсгалтай болсноор ММС-тэй хамтран эзэмшдэг Эрдэнэ Монгол ХХК-ийн Баянхөндий төслийн эргэн тойрны орд болон хэтийн төлөв бүхий талбайд хайгуулын судалгааг эрчимжүүлнэ.”

Тэрээр үргэлжлүүлэн “Бид мөн ММС-тэй байгуулсан стратегийн түншлэлд багтаагүй төслүүдээ урагшлуулж байна. Зуун Мод молибден-зэсийн төслийн шинэчилсэн хараат бус нөөцийн тооцооллын тайланг боловсруулж байна. Нэмж дурдахад, 7-р сард дэлхийн хамгийн том зэс-алтны ордуудын нэг Оюу Толгой ордтой залгаа орших тусгай зөвшөөрлийн талбайг 80% хүртэл эзэмших боломж бүхий гэрээг байгуулсан. Эдгээр төслүүдийн хайгуул техникийн судалгааг 2025 оны үлдсэн хугацаанд үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.”

2025 оны 2-р улирлын онцлох үйл явдлууд:

Bayan Khundii Project Area

Зураг: цагийн зүүний дагуу: Баянхөндийн боловсруулах үйлдвэр, хүдрийн дамжуулагч хэсэг ба боловсруулах үйлдвэр, 2025 оны 8-р сар

Баянхөндий алтны төсөл – 2025 оны 2-р улирлын үйл явц

  • 2025 оны 6 сарын 30-ны байдлаар Баянхөндий алтны төслийн бүтээн байгуулалтыг эцэслэх шат руу орсон.
  • 2025 оны 3-р улирлын сүүлээр анхны алтыг олборлон, 2025 оны эцэст алтны олборлолтыг тогтворжуулахаар төлөвлөсөн.
  • 2025 оны 6 сарын 12-нд боловсруулах үйлдвэр, уулын ажлууд, ажилтнуудын кэмп, агуулах, химийн бодисын агуулах зэрэг үйлдвэрийн бус дэд бүтцийн барилгын зөвшөөрлийг хүлээн авсан.
  • 2025 оны 2-р улирлын эцэст төслийн талбайд нийт 454 туслан гүйцэтгэгч болон үндсэн ажилтнууд ажиллан, 200,000 хүн/цагт ногдох гэмтлийн давтамжийн түвшин 0.2, байгаль орчны тайлагнах аливаа зөрчил бүртгэгдээгүй.
  • 2025 оны 2-р улирлын эцэс хүртэл нийт 115 сая ам.долларын хөрөнгө оруулалт ба үйл ажиллагааны зардал гарсан ба ашиглаагүй үлдсэн 31 сая ам.доллар хүртэлх санхүүжилтийн нөөцийг нэмж авч, олборлолт эхлүүлэх бэлтгэл ажилд зарцуулах боломжтой.
  • Уулын ажил болон боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулах, улсын комисст хүлээлгэн өгөх ажлуудыг эхлүүлсэн.
  • Улирлын эцэст үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардлагатай сүүлийн томоохон тусгай зөвшөөрөл болох химийн бодис ашиглах зөвшөөрлийг авсан.
  • 2025 оны 5-р сард олборлолтын өмнөх бэлтгэл ажлуудыг эхлүүлсэн ба үүнд: хөрс хуулалт, хүдрийн овоолгын талбайн бэлтгэл, борооны усны хамгаалалтын байгууламж, хүнд даацын машины замын дэд бүтцийг байгуулах зэрэг ажлууд багтсан.
  • Анхан шатны үйлдвэр тэжээх материалыг бага агуулга бүхий хүдэр гэж тодорхойлогдсон хэсгээс олборлож эхэлсэн.
  • Анхны алтыг олборлохоос өмнө боловсруулах үйлдвэрийн хуурай туршилт (dry comissioning)-ыг эхлүүлэхээр ажиллаж байна. 
  • Олборлолтыг эхлүүлэхээс өмнө хүдрийн хяналтын өрөмдлөгийн хөтөлбөрийг гүйцэтгэн, 201 цооног өрөмдсөн
  • Хэд хэдэн цооногт маш өндөр хүдэржилт огтолсон (20 г/т -с өндөр алтны агуулга) ба онцлох үр дүнд 481.9 г/т алтны агуулга бүхий 6 метр (BKGC-1062) ба 73.5 г/т алтны агуулга бүхий 5 метр (BKGC-1071) интервалууд багтаж байна.
  • Цооногуудын 76% нь 0.3 г/т-оос өндөр алтны агуулга огтолсон бөгөөд өмнө танилцуулж байсан нөөцийн тооцоолол дахь хүдэржилттэй блокийн хязгаараас 60 метрийн зайд өрөмдсөн.
  • Орон нутгийн хөгжил болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэв.
  • Уурхайн талбайд ажиллаж буй ажилтнуудын ойролцоогоор 35% нь Баянхонгор аймгийн иргэд байна.
  • Орон нутгаас худалдан авалт хийх, техникийн зөвлөгөө, тусламж үзүүлэх, бичил зээл олгох зэргээр орон нутгийн жижиг дунд бизнесүүдийг дэмжин ажилласаар байна.

Хөндий Эрдсийн Дүүргийн хайгуул, хөгжүүлэлт

  • Зуун Мод төслийн шинэчилсэн хараат бус нөөцийн тайланг бэлтгэхээр RPMGlobal-тай хамтран ажиллаж байна.
  • Тайланг 2025 оны 3-р улиралд багтаан боловсруулахаар төлөвлөж байна.

Компанийн тухай

  • 2025 оны 7-р сард Тэрэг Уул зэс-алтны порфирийн илрэл бүхий талбайн 80 хүртэл хувь эзэмших эрхийг авах опционы гэрээнд гарын үсэг зурсан.
  • Төслийн талбай нь Оюу Толгой зэсийн ордын трендийн дагуу баруун урд зүгт 10 орчим км-ийн зайд байрладаг.
  • Хувьцаа эзэмшигчдээс энгийн хувьцааг 6:1 харьцаатайгаар нэгтгэх зөвшөөрөл авсан.
  • Хувьцааны нэгтгэлийг 2025 оны 3-р улиралд эцэслэхээр төлөвлөж байна.
  • Компани нь 2025 оны 6 сарын 30-нд дуусгавар болсон гурван сарын хугацаанд $4,122,330 цэвэр алдагдалтай байсан ба 2024 оны 6 сарын 30-нд дуусгавар болсон гурван сарын хугацаанд $1,868,814 цэвэр алдагдалтай байв.
  • 2025 оны 6 сарын 30-нд дуусгавар болсон гурван сарын хугацаанд хайгуул, үнэлгээний зардал $514,224 байсан нь өнгөрсөн оны мөн үеийн $596,590-тэй харьцуулахад буурсан үзүүлэлт юм. 2025 оны 6-р сард Эрдэнэ Монгол ХХК-ийн гүйцэтгэх удирдлагад опцион олгосонтой холбоотой хувьцаанд суурилсан урамшууллын зардал нэмэгдсэн ч урамшуулал олголтын хугацааны зөрүүгээс шалтгаалан энэ улиралд нийт урамшууллын олголт багассан нь уг зардлыг нөхөж бууруулсан.
  • Компанийн ерөнхий болон захиргааны зардал нь 2025 оны 6 сарын 30-нд дуусгавар болсон гурван сарын хугацаанд $658,353 байсан нь 2024 оны мөн үөийн $667,030-тэй харьцуулахад буурсан үзүүлэлт юм. Хувьцаанд суурилсан урамшууллыг 2024 онд 2-р улиралд олгож байсан бол 2025 онд 1-р улиралд олгосноос үүдэн хугацааны зөрүү гарсан нь хувьцаанд суурилсан урамшууллын зардал 2-р улиралд буурах шалтгаан болсон. Үүнээс гадна аудиторын өөрчлөлттэй холбоотойгоор мэргэжлийн үйлчилгээний төлбөр өссөн болон 2025 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын хүрээнд зохицуулалтын зардал нэмэгдсэн нь дээрх зардлын бууралтыг тодорхой хэмжээгээр нөхсөн.
  • 2025 оны 6 сарын 30-нд дуусгавар болсон гурван сарын хугацаанд хараат компанид оруулсан хөрөнгө оруулалтын алдагдал $2,995,481 байсан нь өмнөх оны мөн үеийн $644,607-тэй харьцуулахад өссөн үзүүлэлт юм. Энэ нь Баянхөндий төслийн бүтээн байгуулалтын санхүүжилттэй холбоотой Эрдэнэ Монгол ХХК-ийн хүүгийн зардал нэмэгдсэнтэй холбоотой.

Хүдрийн хяналтын өрөмдлөгийн хураангуй үр дүн

2024 оны 4-р улиралд Баянхөндий төслийн өрөмдлөгийн үр дүн (хэвлэлийн мэдээ) гарсны дараа алтны хүдэржилтийн өмнө тогтоогдсон хязгаараас гаднах хүдэржилтийг тодорхойлох нэмэлт өрөмдлөгийг гүйцэтгэсэн. 2023 оны 8-р сард танилцуулсан хүдрийн бүсийн периметрээс 60 метр хүртэлх зайд, зарим хэсэгт 5 метрийн торлолооор нийт 201 хийн урвуу үлээлгэт өрөмдлөгийн (RC) цооногийг өрөмдсөн. Ирэх саруудад үйлдвэрийг тэжээх хүдрийн биетийг судлахаар өрөмдсөн энэхүү цооногуудын дундаж гүн нь 12.2 метр (1,225 метрийн өндөрлөгөөс дээш) бөгөөд босоо эсвэл 60 хэмийн хазайлттай өрөмдсөн. Бүсүүдийн байршлыг харгалзан үзвэл огтлолын жинхэнэ өргөн нь нийт цооногийн уртын 80–100 хувьтай тэнцэхээр байна.

Өрөмдлөг гүйцэтгэсэн талбайн дийлэнх хэсэг нь хүдэржилттэй болох нь батлагдсан бөгөөд нийт цооногийн 76%-д нь 0.3 г/т захын агуулгаас өндөр агуулга бүхий үр дүн илэрсэн. Мөн цооногийн ойролцоогоор 30%-д нь 5 грамм-метр (“gm”) буюу түүнээс дээш агуулга бүхий (г/т дахь агуулгыг уртад үржүүлсэн) интервалуудыг огтолсон ба 10% орчимд 20 г*м алт илэрсэн. Онцлох үр дүнд: өнөөг хүртэл огтолсон хамгийн өндөр агуулга бүхий интервал – 2,370 г/т алтны агуулга бүхий 1 метрийг багтаасан 481.9 г/т алтны агуулга бүхий 6 метр интервал (BKGC-1062) болон 73.5 г/т алтны агуулга бүхий 5 метрийн интервалууд (BKGC-1071) багтаж байна. Доорх хүснэгтэд цооног, 20 гм алт-аас дээш агуулга бүхий онцлох үр дүнгүүдийг харуулав.

Дээрх үр дүнг өмнө нь мэдээлсэн 918 хүдрийн хяналтын цооногийн үр дүнтэй хамтатган шинэчилсэн блокоор загварчилж, уурхайн төлөвлөлт болон олборлолтын хуваарь гаргахад ашиглана. 2025 оны 8-р сарын сүүлээр анхны хүдэр боловсруулах үйл ажиллагааг эхлүүлэхэд зориулан бага агуулга бүхий бүсэд хүдрийн олборлолтыг эхлүүлээд байна.

20 грам – метрээс өндөр алт бүхий интервалууд (интервалыг дундаж алтны агуулгаар үржүүлсэн дүн)

Цооногм-ээсм хүртэлинтервалг/т алтГ*М
BKGC-9940992.7724.93
BKGC-102351054.1120.55
BKGC-103058312.0336.09
үүнд67135.10 
BKGC-104203311.9735.91
үүнд01131.10 
BKGC-105351058.4342.15
үүнд57219.53 
BKGC-10540339.1127.33
үүнд01125.90 
BKGC-10625116481.902,891.40
үүнд583960.70 
    үүнд6712,370.00 
BKGC-1070713668.33409.98
үүнд8113135.22 
    үүнд891308.00 
    үүнд911248.83 
BKGC-1071510573.53367.65
үүнд78110.10 
үүнд9101350.00 
BKGC-107361156.9034.50
үүнд910128.6028.60
BKGC-109447332.4397.29
үүнд46248.30 
BKGC-10980446.3425.36
үүнд23114.00 
BKGC-111408811.0588.40
үүнд45170.40 
BKGC-11222755.5927.95
үүнд56118.10 
BKGC-11310336.8520.55
үүнд12112.75 
BKGC-1134017172.6044.20
BKGC-113703313.5840.74
үүнд01139.40 
BKGC-11494846.9427.76
үүнд56121.20 
BKGC-118013220.3640.72
үүнд12140.50 
2025 Ore-Control and Resource Expansion Results

Мэргэшсэн этгээд

Петер Далтон (Peter Dalton) нь Компанийн ахлах геологич бөгөөд NI 43-101-т заасан мэргэшсэн этгээд ба хэвлэлийн мэдээг Эрдэнэ Ресурсийн зүгээс хянан баталгаажуулсан болно. Бүх дээжийг Баянхөндий төслийн ALS лабораторид шинжилгээнд оруулсан. ALS лабораторийн дотоод хяналт шалгалтаас гадна, Компани нь тусгай стандарт бэлдэц, хээрийн болон лабораторийн хуулбар, мөн хүдэржилтгүй бэлдцийг ашиглан дээжийн чанарын хяналт, баталгаажуулалт (“QА/QC”)-ын протоколыг гүйцэтгэсэн. Бүх дээжид алтны агуулгыг стандарт Хайлуулах аргаар (fire assay) тогтоосон.

Эрдэнийн дээжлэлтийн протокол нь (урвуу эргэлтэт) хүдэржилтгүй гранитоидууд болон хүдэржилтийн дараах литологуудыг хасан, 1 эсвэл 2 метрийн интервалтайгаар, цооногийг бүтнээр нь хамарсан дээжлэлтээс бүрддэг. Дээжлэлтийн интервалыг чөмгөн дээжний гүний метр дээр үндэслэдэг ба геологийн хяналт эсвэл хүдэржилтээс хамаардаггүй болно. Бүх дээжийг чөмгөн дээжний гүний метр дээр үндэслэн алмазан хөрөөгөөр 2 тэнцүү хуваадаг. Бүх урвуу эргэлтэт өрөмдлөгийн дээжүүдийг риффл тусгаарлагч ашиглан хоёр тэнцүү хувааж, хуваагдсан дээжийн талыг дээжний уутанд ялган авч дээжилдэг ба үлдсэн дээжийг дээжний хайрцганд үлдээн Баянхөндий дэх хээрийн ангид аюулгүй байдлыг ханган хадгалдаг. Дээжийн 10%-ийг шинжилгээнд зориулан авч, 80%-ийг бичилт хийхэд ашигладаг. Дээжийг хуваагчийг метр бүрийн интервалын дараа даралтат агаараар цэвэрлэж ашигладаг. Бүх дээжийг Баянхөндий хайгуулын кэмпэд хүргүүлж, хадгалдаг. Бүх RC дээжийг нэг багцандаа 90 дээж байхаар хуваарилдаг. Багц болгонд 10% баталгаажуулалтын дээжлэлт, стандарт бэлдэц, хүдэржилтгүй бэлдэц болон хээрийн хуулбар дээж болгон багцална. Дээжийг өдөр бүр төслийн талбай дахь ALS лаборатори руу хүргэдэг.

Тайлагнасан дийлэнх цооногууд нь -60 уналт бүхий, азимутын 030 градуст өрөмдсөн. Ордын геологийн бүтэц, хэлбэлзлийн улмаас мэдээлсэн интервалуудын жинхэнэ зузаан цооногийн өргөний 80-100% гэж тооцоолсон. Интервалын тайлагнасан агуулга нь түүвэрлэлтийн интервалын урт дээр үндэслэсэн жигнэсэн дундаж үзүүлэлт юм. Дээд зүсэлт хийгдээгүй боловч 10 г/т, 100 г/т болон 1000 г/т алтны агуулгаас дээш интервалуудыг тусад нь мэдээлсэн.

Компанийн тухай

Erdene Resource Development Corp. is a Canada-based resource company focused on bringing the Bayan Khundii Gold Mine into production in late 2025 and on the acquisition, exploration, and development of precious and base metals in underexplored and highly prospective Mongolia. The Company has interests in three mining licenses and two exploration licenses in Mongolia, where exploration success has led to the discovery and definition of the Khundii Gold District. Erdene Resource Development Corp. is listed on the Toronto and the Mongolian stock exchanges and OTCQB Venture Market. Further information is available at www.erdene.com-оос. Important information may be disseminated exclusively via the website; investors should consult the site to access this information.

Урьдчилсан таамаглал

Зарим мэдээллүүд нь Үнэт цаасны хуулийн хүрээнд урьдчилсан таамаглалуудыг агуулсан болохыг үүгээр мэдэгдэж байна. Урьдчилсан таамаглал нь урьд болж байсан болон ирээдүйд болох бодит баримт биш ба зѳвхѳн ирээдүйн тѳлѳвлѳгѳѳ, стратеги, тѳсѳл, нѳхцѳл байдалд тулгуурласан үзэл баримтлал, магадлал болон таамаглал болно. Энэхүү таамаглалууд нь тодорхой үндэслэлд тулгуурласан боловч баталгаа биш юм. Компанийн үйл ажиллагаа нь олон хүчин зүйлээс шалтгаалах бѳгѳѳд зарим хүчин зүйлс нь Компанийн хяналтаас давсан байх магадлалтай ирээдүйд учирч болох хүчин зүйлс юм. Материаллаг ѳѳрчлѳлт үзүүлэх боломжтой хүчин зүйлсэд эрдсийн зах зээлийн үнэ, хайгуулын үр дүнгүүд, бизнесийн болон зах зээлийн орчин, эдийн засгийн байдал болон санхүүжилт, хѳрѳнгѳ босголт зэрэг орно. Дээр дурдсан мэдээллүүд нь ирээдүйд ѳѳрчлѳгдѳн хувирах магадлалтай. Компани нь Үнэт цаасны хуульд ѳѳрѳѳр заагаагүй тохиолдолд Урьдчилсан таамаглалыг ѳѳрчлѳн, шинэчлэх үүрэг хүлээхгүй. Орчуулга: Энэхүү хэвлэлийн мэдээ нь англи хэл дээр бэлтгэгдсэн хэвлэлийн мэдээний орчуулга болно. Англи, монгол хувилбаруудын хооронд зѳрүү эсвэл зѳрчилдѳх зүйл гарвал англи хэл дээрх хувийг мѳрдѳнѳ

ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛАХАД ЯМАРВАА НЭГЭН ЗАСАГ ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРСӨН, ҮЛ ЗӨВШӨӨРСӨН МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭГҮЙ.

Холбоо барих

Петер К. Акерли, Ерѳнхийлѳгч болон гүйцэтгэх захирал

Роберт Женкинс, Санхүү хариуцсан захирал

Утас: (902) 423-6419

И-мэйл: [email protected]

Twitter:           https://twitter.com/ErdeneRes

Facebook:     https://www.facebook.com/ErdeneResource

LinkedIn:        https://www.linkedin.com/company/erdene-resource-development-corp-/

Logo
Privacy Overview

This website uses cookies so that we can provide you with the best user experience possible. Cookie information is stored in your browser and performs functions such as recognising you when you return to our website and helping our team to understand which sections of the website you find most interesting and useful.