Posts

Эрдэнэ Ресурс 2023 оны хоёрдугаар улирлын санхүүгийн тайлан, Хөндий Эрдсийн Дүүргийн шинэ мэдээллийг танилцууллаа

Нүүр > Мэдээ > Хэвлэлийн мэдээ > Эрдэнэ Ресурс 2023 оны хоёрдугаар улирлын санхүүгийн тайлан, Хөндий Эрдсийн Дүүргийн шинэ мэдээллийг танилцууллаа

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX:ERD | MSE:ERDN) ("Эрдэнэ Ресурс" эсвэл "Компани") нь 2023 оны 6 сарын 30-нд дуусгавар болсон гурав болон зургаан сарын санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, Хөндий Эрдсийн Дүүргийн (“ХЭД”) шинэ мэдээллийг хүргэж байна. SEDAR болон компанийн вебсайт дээр байршуулсан 2023 оны хоёрдугаар улирлын санхүүгийн тайлан, үйл ажиллагааны тайлан (“MD&A” буюу “Удирдлагын хэлэлцүүлэг ба дүн шинжилгээ”) нь энэхүү хэвлэлийн мэдээний салшгүй нэг хэсэг болно.

Тодруулга:

Эрдэнэ Ресурсийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Петер Акерли хэлэхдээ: “2023 оны хоёрдугаар улирал нь Эрдэнэ Ресурсийн хувьд Монгол Улсын баруун-өмнөд хэсэгт орших Хөндий Эрдсийн Дүүргийн хайгуул болон бүтээн байгуулалтын ажлууддаа томоохон ахиц гаргасан үр бүтээлтэй улирал байлаа. Монголиан Майнинг Корпорэйшн-тэй (“ММС”) байгуулсан стратегийн түншлэлийн хоёрдугаар үе шатыг эцэслэж, Баянхөндий Алтны Төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлуудыг гүйцэтгэн, бүтээн байгуулалтын шийдвэр 2023 онд гарахаар хүлээгдэж байна.”

2023 оны хоёрдугаар улирлын онцлох үйл явдлууд:

Баянхөндий алтны төсөл

  • Баян Хөндий Алтны Төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл болон худалдан авалтын ажлууд үргэлжилж байна.
    • 14 барилга байгууламжийн 12-ын нарийвчилсан загварчлал, инженерчлэлийн ажлуудыг гүйцэтгэж, баяжуулах үйлдвэрийн зураг төслийн ажлыг эхлүүлсэн.
    • Тээрэм, элюцийн үйлдвэр, филтер пресс зэрэг урт хугацаа шаардах гол тоног тѳхѳѳрѳмжүүдийн захиалгын гэрээний үе шатыг ахиулав.
    • Зам засвар, түр байгууламж, газар шорооны ажил, бетон зуурмаг зэрэг барилгажилтын бэлтгэл ажлуудыг эхлүүлсэн.
  • Төслийн NI 43-101 ТЭЗҮ-ийн ажлууд үргэлжилж байна.
    • Шинэчлэн хийж буй 2023 оны ТЭЗҮ-ийн гидрогеологи, металлург, геотехник, олборлолт, боловсруулалт, өртгийн тооцооллын ажлууд дууссан.
    • Шинэчилсэн NI 43-101 ТЭЗҮ-ийг 2023 оны 3-р улиралд танилцуулна
  • Бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд шаардлагатай тѳрийн захиргааны байгууллагуудын зөвшөөрлүүдийг авсан:
    • 12 байгууламжийн зөвшөөрөл, эдгээрээс 9 байгууламжийн барилгын зөвшөөрлийг авсан, үүнд баяжуулах үйлдвэрийн тусгай зөвшөөрөл багтсан.
    • Төслийн 2023 оны үйл ажиллагааны тѳлѳвлѳгѳѳг захиргааны байгууллагаар баталгаажуулсан.
  • 2023 оны орон нутгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг эхлүүлсэн.
    • Хоёрдугаар улирлын эхэнд компанийн салбар нэгжийг Баянхонгор аймагт бүртгүүлэв.
    • Бүтээн байгуулалтын ажил эхлэхээс өмнө орон нутгийн иргэдэд мэдээлэл өгөх нээлттэй өдөрлөг зохион байгуулсан.
    • Компанийн зүгээс зохион байгуулдаг малчдын амьжиргааг дэмжих хөтөлбөр, орон нутгийн хамтын ажиллагааны ажлуудыг хэрэгжүүлж байна.

Хөндий Эрдсийн Дүүргийн хайгуулын хөтөлбөр

  • Зуун Мод төслийн талбайд 4,000 метр өрөмдлөгийн хөтөлбөр гүйцэтгэсэн:
    • Тодорхойлсон нөөцийн талбайгаас гадна хүдэржилтийг тэлсэн.
    • Ордоос 1.7 км зайд нөөцийн зэрэг бүхий хүдэржилт илрүүлэв.
  • 2023 оны алтны хайгуулын хөтөлбөрийн хүрээнд Баянхөндий төслийн Хар Морь хэтийн төлөв бүхий талбайд өрөмдлөг хийж гүйцэтгэсэн.
    • 1,040 тууш метрийн 18 цооног өрөмдсөнөөс 16 цооногт аномаль алт ба/эсвэл индикатор элементүүд огтолсон.
    • 9 км² талбайг хамарсан цахилгаан туйлшралын геофизикийн судалгаа хийж ирээдүйн өрөмдлөгийн бүсүүдийг тодорхойлсон.

Компанийн тухай

  • Монголиан Майнинг Корпорэйшн (“MMC”)-тэй хийсэн стратегийн түншлэлийн гэрээний 2-р үе шатыг эцэслэсэн.
    • MMC нь Эрдэнэ Монгол ХХК-д 10 сая долларын санхүүжилт хийгээд байна
    • 30 сая долларын санхүүжилтийг NI 43-101 ТЭЗҮ болон Баянхөндий төслийн бүтээн байгуулалтын шийдвэрүүдийг гаргаснаар 3-р улиралд хийн, хэлцлийг эцэслэнэ.
  • Баянхөндий алтны төслийн санхүүжилтийн хүрээнд олон улсын санхүүжүүлэгч байгууллагуудтай хийж буй хэлэлцээрүүд үргэлжилж байна
    • Нарийвчилсан судалгааг 2023 оны шинэчилсэн ТЭЗҮ-ийг хүлээн авч, хянаснаар эцэслэнэ.
    • Дээрх үйл ажиллагаатай зэрэгцэн нэмэлт зээлийн судалгааг олон улсын болон Монголын санхүүгийн байгууллагууд гүйцэтгэж байна.
  • 2023 оны 6 сарын 30-ны өдөр дуусгавар болсон гурван сарын хугацаанд компанийн нийт алдагдал $2,507,581 байсан ба 2022 оны мөн үед $1,697,748 байв
    • Капиталжуулсан зардал оролцуулсан хайгуул болон үнэлгээний ѳртѳг нь 2023 оны 06 сарын 30-ны байдлаар $5,478,394 байсан нь 2022 оны мөн үеийн капиталжуулсан зардал оролцуулсан $3,032,415-тай харьцуулахад өссөн үзүүлэлттэй байгаа нь тус хугацаанд өрөмдлөгийн хөтөлбөр, ТЭЗҮ-ийг шинэчлэх, урт хугацаанд захиалах тоног тѳхѳѳрѳмжүүдийн гэрээний төлбөр болон хувьцаанд суурилсан урамшууллын хүрээнд опционы олголтын хугацаа давхцсантай холбоотой.
    • Компанийн ерөнхий ба захиргааны зардал нь 2023 оны 06 сарын 30-нд дуусгавар болсон гурван сарын байдлаар $1,391,455 байсан нь 2022 оны мөн үеийн $475,599-тай харьцуулахад өссөн үзүүлэлттэй байв. Энэ нь амьжиргааны өртгийн харьцуулалттай холбоотой захиргааны цалин, урамшууллын зардал, ажлын гүйцэтгэлийн үнэлгээнд суурилсан урамшуулал болон MMC-тэй хийсэн түншлэлийн гэрээний хэлцлийн үеийн зардал нэмэгдсэнтэй холбоотой.

Мэргэшсэн этгээд

Петер Далтон (Peter Dalton) нь Компанийн ахлах геологич бөгөөд NI 43-101-т заасан мэргэшсэн этгээд ба хэвлэлийн мэдээг Эрдэнэ Ресурсийн зүгээс хянан баталгаажуулсан болно.

Компанийн тухай

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Монгол Улсад суурь болон үнэт металлын хайгуул, тѳсѳл хѳгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг Канад Улсад бүртгэлтэй хайгуулын компани. Компани нь Монгол Улсын баруун урд бүсэд 1 хайгуулын, 3 ашиглалтын тусгай зѳвшѳѳрлийн хувь эзэмшдэг бѳгѳѳд эдгээр хайгуулын бүсэд хийсэн судалгааны үр дүнд Хѳндий Алтны Дүүргийг нээн илрүүлсэн. Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Торонто болон Монголын хѳрѳнгийн биржүүд дээр бүртгэлтэй. Компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй Компанийн вебсайт www.erdene.com-оос танилцах боломжтой. Компанийн талаарх чухал мэдээллүүд нь зѳвхѳн Компанийн вебсайтаар дамжин хүрдэг тул хѳрѳнгѳ оруулагчид вебсайтаар дамжуулан бодит мэдээлэл авахыг зөвлөж байна.

Урьдчилсан таамаглал

Зарим мэдээллүүд нь Үнэт цаасны хуулийн хүрээнд урьдчилсан таамаглалуудыг агуулсан болохыг үүгээр мэдэгдэж байна. Урьдчилсан таамаглал нь урьд болж байсан болон ирээдүйд болох бодит баримт биш ба зѳвхѳн ирээдүйн тѳлѳвлѳгѳѳ, стратеги, тѳсѳл, нѳхцѳл байдалд тулгуурласан үзэл баримтлал, магадлал болон таамаглал болно. Энэхүү таамаглалууд нь тодорхой үндэслэлд тулгуурласан боловч баталгаа биш юм. Компанийн үйл ажиллагаа нь олон хүчин зүйлээс шалтгаалах бѳгѳѳд зарим хүчин зүйлс нь Компанийн хяналтаас давсан байх магадлалтай ирээдүйд учирч болох хүчин зүйлс юм. Материаллаг ѳѳрчлѳлт үзүүлэх боломжтой хүчин зүйлсэд эрдсийн зах зээлийн үнэ, хайгуулын үр дүнгүүд, бизнесийн болон зах зээлийн орчин, эдийн засгийн байдал болон санхүүжилт, хѳрѳнгѳ босголт зэрэг орно. Дээр дурдсан мэдээллүүд нь ирээдүйд ѳѳрчлѳгдѳн хувирах магадлалтай. Компани нь Үнэт цаасны хуульд ѳѳрѳѳр заагаагүй тохиолдолд Урьдчилсан таамаглалыг ѳѳрчлѳн, шинэчлэх үүрэг хүлээхгүй. Орчуулга: Энэхүү хэвлэлийн мэдээ нь англи хэл дээр бэлтгэгдсэн хэвлэлийн мэдээний орчуулга болно. Англи, монгол хувилбаруудын хооронд зѳрүү эсвэл зѳрчилдѳх зүйл гарвал англи хэл дээрх хувийг мѳрдѳнѳ

ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛАХАД ЯМАРВАА НЭГЭН ЗАСАГ ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРСӨН, ҮЛ ЗӨВШӨӨРСӨН МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭГҮЙ.

Холбоо барих

Петер К. Акерли, Ерѳнхийлѳгч болон гүйцэтгэх захирал
Роберт Женкинс, Санхүү хариуцсан захирал

Утас: (902) 423-6419

И-мэйл: [email protected]

Twitter:           https://twitter.com/ErdeneRes

Facebook:     https://www.facebook.com/ErdeneResource

LinkedIn:        https://www.linkedin.com/company/erdene-resource-development-corp-/

YouTube:      https://www.youtube.com/channel/UCILs5s9j3SLmya9vo2-KXoA

Logo
Privacy Overview

This website uses cookies so that we can provide you with the best user experience possible. Cookie information is stored in your browser and performs functions such as recognising you when you return to our website and helping our team to understand which sections of the website you find most interesting and useful.