Posts

Эрдэнэ Ресурс 2026 оны 1-р улирлын үр дүнгээ танилцууллаа

Нүүр > Мэдээ > Хэвлэлийн мэдээ > Эрдэнэ Ресурс 2026 оны 1-р улирлын үр дүнгээ танилцууллаа

Хэвлэлийн мэдээ 

Нова Скошиа муж, Халифакс хот

2026.05.06

Онцлох мэдээлэл

  • 8,527 унц алт олборлож, нэг унцыг дунджаар 4,872 ам.доллараар борлуулан, нийт 42 сая ам.долларын борлуулалтын орлого бүрдүүлсэн.  
  • 2026 оны 1-р улиралд Баянхөндий уурхай нь 94%-ийн хүчин чадлаар ажиллан, алт авалт 96% байснаар тогтвортой үйлдвэрлэлийн шатанд шилжсэн. 
  • Зуун Мод молибден-зэсийн порфирийн төслийн анхан шатны эдийн засгийн тооцооллыг боловсруулж, 2026 оны 3-р улиралд танилцуулна. 
  • Тэрэг Уул төслийн анхан шатны өрөмдлөгийн хөтөлбөрийг эхлүүлсэн. 

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX:ERD; MSE:ERDN; OTCQX: ERDCF) ("Эрдэнэ Ресурс" эсвэл "Компани") нь 2026 оны 3-р сарын 31-нд дуусгавар болсон гурван сарын үйл ажиллагаа, санхүүгийн тайланг танилцуулж, Монголиан Майнинг Корпорэйшн (“ММС”)-тэй хамтран эзэмшдэг Эрдэнэ Монгол ХХК (“ЭМ”)-ийн хэрэгжүүлж буй Баянхөндий алтны уурхайн (“БХ”) мэдээллийг хүргэхэд таатай байна. 2026 оны 1-р улирлын санхүүгийн тайлан, үйл ажиллагааны тайлан (“MD&A” эсвэл “Удирдлагын хэлэлцүүлэг ба дүн шинжилгээ”) нь энэхүү хэвлэлийн мэдээний салшгүй хэсэг бөгөөд эдгээр нь SEDAR+ систем болон Компанийн цахим хуудсанд байршсан болно. Өөрөөр заагаагүй бол энэхүү мэдээнд дурдсан бүх мөнгөн дүнг мянган канад доллараар илэрхийлсэн.

Эрдэнэ Ресурсийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Петер Акерли: “2026 оны 1-р улиралд Баянхөндий алтны уурхай нь тогтвортой үйлдвэрлэлийн шатанд шилжин, нэрлэсэн хүчин чадлын 90%-аас давсан гүйцэтгэлтэй ажиллалаа. Энэ улиралд дундаж алт авалт 96%-аас дээш буюу ТЭЗҮ-д тусгасан таамаглалаас өндөр байв. Мөн Баянхөндий боловсруулах үйлдвэрт тэжээгдсэн хүдрийн дундаж агуулга улирлын турш тогтвортой өссөн үзүүлэлттэй байлаа.” 

Тэрээр үргэлжлүүлэн, “Үйл ажиллагаа эхэлсэн улиралтай харьцуулахад борлуулалт 20%-аар өссөн ба Баянхөндий уурхай өнөөг хүртэл 15,961 унц алт олборлоод байна.” 

“Тайлант хугацаанд эцэслэсэн санхүүжилтийн хүрээнд Эрдэнэ Ресурс нь Хөндий болон Оюу Толгой дүүрэг дэх үнэт болон суурь металлын төслүүдийн хөгжүүлэлтийг үргэлжлүүлнэ. 2026 оны 3-р улиралд танилцуулахаар төлөвлөж буй Зуун Мод төслийн анхан шатны эдийн засгийн тооцооллын техникийн ажлууд урагшилж байгаа бөгөөд Хөвийн Хар төслийн зэсийн хэтийн төлөвийг тодорхойлох геофизик болон өрөмдлөгийн хөтөлбөрийг 2026 оны сүүлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүний зэрэгцээ, Оюу Толгой зэс-алтны системийн трендийн дагуу Тэрэг Уул төсөл дээр өрөмдлөгийн ажлыг эхлүүлсэн.” 

2026 оны 1-р улирлын онцлох үйл явдлууд:

Image

Баянхөндий алтны уурхай – 50% хувь эзэмшил

  • 2026 оны 1-р улиралд 8,527 унц алт, 3,135 унц мөнгө олборлож, борлуулсан. 
  • 2025 оны 4-р улиралтай харьцуулахад 20% өссөн.
  • Эрдэнэ Монгол ХХК алт болон мөнгийг тус бүр дунджаар US$4,872/унц, US$80/унц ханшаар борлуулж, нийт 42 сая ам.доллар (57 сая кан.доллар)-ын орлого төвлөрүүлсэн.
  • 2026 оны 1-р улиралд Баянхөндий уурхай нь 94%-ийн хүчин чадлаар ажиллан, тогтвортой үйлдвэрлэлийн шатанд шилжсэн. 
  • Өдөрт дунджаар 1,675 тонн хүдэр буюу нийт 151 мянган тонн хүдэр боловсруулав.
  • Дундаж алт авалт 96% байсан нь ТЭЗҮ-д тооцоолсон 93%-аас давсан үзүүлэлт юм.
  • 1-р улиралд боловсруулсан хүдрийн дундаж агуулга 1.9 г/т байсан ба 3-р сард 2.7 г/т хүртэл өссөн.
  • Хар Морь болон Алтан Сум талбайд уурхайн нөөцийг тэлэх зорилгоор гүйцэтгэсэн 5,000 метр өрөмдлөгийн үр дүнг танилцуулсан. 
  • Өмнөд Хар Морь талбайд өндөр агуулга бүхий алтны хүдэржилтийг тэлж, газрын гадаргад ойр бүсэд 28.7 г/т алтны агуулга бүхий 3 метр, 9 г/т алтны агуулга бүхий 19 метрийн интервал огтолсон. 
  • Хойд Хар Морь талбайд исэлдсэнээс анхдагч хүдэрт шилжих шилжилтийн хэсэгт алтны хүдэржилт бүхий олон бүсийг огтолсон бөгөөд үүнд овоолгон уусгалтад тохиромжтой байж болох 1.9 г/т алтны агуулга бүхий 43 метрийн интервал багтаж байна.
  • Алтан Сум талбайд газрын гадаргад ойр интервалууд огтолсонд: газрын гадаргаас 6 метр гүнээс эхлэн 16.2 г/т алтны агуулга бүхий 1 метрийг багтаасан 1.4 г/т алтны агуулга бүхий 16 метр интервал, 124 г/т мөнгөний агуулга бүхий 2 метрийн интервалууд багтаж байна.
  • Орон нутгийн хөгжил болон оролцогч талуудын хамтын ажиллагааны хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. 
  • Улирлын эцсийн байдлаар төслийн талбай дээр ажиллаж буй ажилтнуудын 40 гаруй хувь нь Баянхонгор аймгийн иргэд, Эрдэнэ Монголын нийт ажилтнуудын 15% нь эмэгтэйчүүд байна. 
  • Төслийн үйлчилгээ болон байгаль орчны хөтөлбөрүүдийн хүрээнд орон нутгийн гэрээт гүйцэтгэгчидтэй хамтран ажиллаж байна.

Хайгуул ба хөгжүүлэлт

  • Зуун Мод молибден-зэсийн ордод гүйцэтгэсэн 18 цооногийн өрөмдлөгийн үр дүнг танилцуулсан 
  • Өрөмдлөгийн хөтөлбөрөөр урьд нь хаягдал гэж загварчилсан бүсүүдэд хүдрийн агуулга бүхий хэд хэдэн интервал огтолсон. 
  • ZMD-98 цооногийг 450 метр хүртэл гүнзгийрүүлэн өрөмдөж, 0.066% MoEq дундаж агуулга бүхий тасралтгүй үргэлжилсэн 374 метрийн хүдэржилт огтолсон. 
  • Зуун Мод төслийн анхан шатны эдийн засгийн тооцооллыг боловсруулж байгаа ба 2026 оны дундуур эцэслэнэ. 
  • Өрөмдлөгийн үр дүнг шинэчилсэн нөөцийн загварт нэгтгэн тусгана. 
  • Боловсруулалтын урсгал схемийг оновчлох зорилгоор металлургийн туршилтууд үргэлжилж байна. 
  • 2026 оны хайгуулын хөтөлбөрийн төлөвлөгөөг боловсруулсан.
  • Хөвийн Хар тусгай зөвшөөрлийн талбайд зэсийн порфирийн бүсийг тодорхойлох геофизикийн судалгааг гүйцэтгэх зөвлөхүүдтэй гэрээ байгуулсан.
  • 2026 оны 2-р улиралд өрөмдлөгийн хөтөлбөр гүйцэтгэх Тэрэг Уул төслийн геохими болон геофизикийн өгөгдөлд нарийвчилсан дүн шинжилгээ хийсэн.

Компанийн тухай

  • 2026 оны 2 сард хаалттай хүрээнд, тогтоосон үнээр худалдан авах баталгаа гаргасан $28,747 долларын санхүүжилтийг эцэслэсэн.
  • Нэгж бүр нь $8.90 долларын үнэлгээ бүхий 3,230,000 ширхэг энгийн хувьцааг нэмж гаргасан.
  • 2026 оны 3-р сарын 31-нд дуусгавар болсон гурван сарын хугацаанд нийт $4,764 долларын цэвэр орлоготой байсан ба 2025 оны мөн үед $4,501 долларын цэвэр алдагдалтай байв.
  • 2026 оны 3-р сарын 31-нд дуусгавар болсон гурван сарын хугацаанд хайгуул, үнэлгээний зардал $891 байсан нь 2025 оны 3-р сарын 31-нд дуусгавар болсон гурван сарын $974-тэй харьцуулахад буурсан үзүүлэлт юм. Энэхүү бууралт нь тухайн жилд хараат компаниас нөхөн төлсөн зардлын хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой.
  • 2026 оны 3-р сарын 31-нд дуусгавар болсон гурван сарын хугацаанд компанийн ерөнхий болон захиргааны зардал $1,444 доллар байсан нь өнгөрсөн оны мөн үеийн $1,501 доллартой харьцуулахад буурсан үзүүлэлт юм. Энэхүү өөрчлөлтийн гол шалтгаан нь мөнгөн бус, хувьцаанд суурилсан урамшууллын зардал буурсантай холбоотой бөгөөд үүнийг хөрөнгө оруулагчтай харилцах, мэргэжлийн үйлчилгээ болон зохицуулалтын зардлын өсөлт хэсэгчлэн нөхсөн болно.
  • 2026 оны 3-р сарын 31-нд дуусгавар болсон гурван сарын хугацаанд хараат компанид оруулсан хөрөнгө оруулалтын орлого (Эрдэнэ Монгол ХХК-ийн эзэмшлийн хувьд ногдох орлого) нь $6,963 байсан ба 2025 оны мөн үед $2,084 долларын алдагдалтай байв. Энэ нь 2026 оны 1-р улиралд Баянхөндий уурхай олборлолтоо эхлүүлсэн бол өмнөх оны мөн үед уурхай бүтээн байгуулалтын үе шатанд байсантай холбоотой.

Үр дүнг танилцуулах вебкастын тухай

Компанийн удирдлага 2026 оны 5 сарын 7-ны өдрийн өглөөний 9:00 цагт (Зүүн эргийн цаг, EST) вебкаст зохион байгуулж, үйл ажиллагааны болон санхүүгийн тайлантай холбоотой мэдээллийг танилцуулна. Оролцохыг хүсвэл дараах холбоосоор бүртгүүлнэ үү :ВЕБКАСТ

Вебкастын бичлэгийг уг холбоосоор нэг жилийн хугацаанд үзэх боломжтой. Утсаар холбогдон оролцох бол:

Холбогдох дугаарууд:

  • Хойд Америк – төлбөргүй дугаар: (+1) 800 717 1738
  • Олон улсын дугаар: (+1) 289 514 5100

Мэргэшсэн этгээд 

Компанийн Өсөлт хөгжил хариуцсан захирал Жон Лёнс (FAusIMM) нь Ашигт малтмалын төслийн мэдээлэл тайлагналын стандарт (NI 43-101)-д заасан “Мэргэшсэн этгээд” бөгөөд хэвлэлийн мэдээнд багтсан Баянхөндий уурхайн үйл ажиллагааны мэдээллийг компанийн өмнөөс хянан, баталгаажуулсан болно. 

Компанийн ахлах геологич Петер Далтон (Нова Скошиа муж) нь Ашигт малтмалын төслийн мэдээлэл тайлагналын стандарт (NI 43-101)-д заасан “Мэргэшсэн этгээд” бөгөөд хэвлэлийн мэдээнд багтсан хайгуул, техникийн мэдээллийг компанийн өмнөөс хянан, баталгаажуулсан болно. 

Компанийн тухай

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Монгол Улсын хязгаарлагдмал хайгуул хийгдсэн бүс нутагт өндөр агуулга бүхий Баянхөндий алтны уурхайн олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг Канад Улсад бүртгэлтэй уул уурхайн компани юм. Компани нь Хөндий Эрдсийн Дүүрэгт Баянхөндий алтны төслийн орчимд хэд хэдэн үнэт болон суурь металлын төслүүдийн хувь эзэмшдэг. Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Торонто (TSX:ERD) болон Монголын хѳрѳнгийн биржүүд (MSE:ERDN) ба OTCQX зах зээлд (OTCQX:ERDCF) бүртгэлтэй. Компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй Компанийн вебсайт www.erdene.com-оос танилцах боломжтой. Компанийн талаарх чухал мэдээллүүд нь зѳвхѳн Компанийн вебсайтаар дамжин хүрдэг тул хѳрѳнгѳ оруулагчид вебсайтаар дамжуулан бодит мэдээлэл авахыг зөвлөж байна.

Урьдчилсан таамаглал 

Зарим мэдээллүүд нь Үнэт цаасны хуулийн хүрээнд урьдчилсан таамаглалуудыг агуулсан болохыг үүгээр мэдэгдэж байна. Урьдчилсан таамаглал нь урьд болж байсан болон ирээдүйд болох бодит баримт биш ба зѳвхѳн ирээдүйн тѳлѳвлѳгѳѳ, стратеги, тѳсѳл, нѳхцѳл байдалд тулгуурласан үзэл баримтлал, магадлал болон таамаглал болно. Энэхүү таамаглалууд нь тодорхой үндэслэлд тулгуурласан боловч баталгаа биш юм. Компанийн үйл ажиллагаа нь олон хүчин зүйлээс шалтгаалах бѳгѳѳд зарим хүчин зүйлс нь Компанийн хяналтаас давсан байх магадлалтай ирээдүйд учирч болох хүчин зүйлс юм. Материаллаг ѳѳрчлѳлт үзүүлэх боломжтой хүчин зүйлсэд эрдсийн зах зээлийн үнэ, хайгуулын үр дүнгүүд, бизнесийн болон зах зээлийн орчин, эдийн засгийн байдал болон санхүүжилт, хѳрѳнгѳ босголт зэрэг орно. Дээр дурдсан мэдээллүүд нь ирээдүйд ѳѳрчлѳгдѳн хувирах магадлалтай. Компани нь Үнэт цаасны хуульд ѳѳрѳѳр заагаагүй тохиолдолд Урьдчилсан таамаглалыг ѳѳрчлѳн, шинэчлэх үүрэг хүлээхгүй. Орчуулга: Энэхүү хэвлэлийн мэдээ нь англи хэл дээр бэлтгэгдсэн хэвлэлийн мэдээний орчуулга болно. Англи, монгол хувилбаруудын хооронд зѳрүү эсвэл зѳрчилдѳх зүйл гарвал англи хэл дээрх хувийг мѳрдѳнѳ 

ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛАХАД ЯМАРВАА НЭГЭН ЗАСАГ ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРСӨН, ҮЛ ЗӨВШӨӨРСӨН МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭГҮЙ. 

Холбоо барих 

Петер К. Акерли, Ерѳнхийлѳгч болон гүйцэтгэх захирал 

Роберт Женкинс, Санхүү хариуцсан захирал 

Утас: (902) 423-6419

И-мэйл: [email protected]

Twitter:           https://twitter.com/ErdeneRes

Facebook:     https://www.facebook.com/ErdeneResource

LinkedIn:        https://www.linkedin.com/company/erdene-resource-development-corp-/

Logo
Privacy Overview

This website uses cookies so that we can provide you with the best user experience possible. Cookie information is stored in your browser and performs functions such as recognising you when you return to our website and helping our team to understand which sections of the website you find most interesting and useful.