Дэлхийн хамгийн өндөр агуулгатай ил уурхайн алтны ордуудын нэг болох Баянхөндий анхны алтаа цутгалаа
2025 оны 4-р улиралд олборлолтыг тогтворжуулах төлөвлөгөөний дагуу ажиллаж байна
Эрдэнэ Ресурс Девелопмент Корп. (TSX:ERD; MSE:ERDN; OTCQB:ERDCD) (“Эрдэнэ Ресурс” эсвэл “Компани”) нь 2025 оны 9 сарын 14-нд Монгол Улс дахь Баянхөндий уурхайгаас анхны алтан гулдмайг цутгаснаа мэдээлэхэд таатай байна.
Эрдэнэ Ресурсийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Петер Акерли хэлэхдээ: “2015 онд нээн илрүүлсэн Баянхөндий алтны орд нь Монгол Улсын хувьд чухал ач холбогдолтой, Хөндий Эрдсийн Дүүргийн суурь төсөл юм. 242 км урт цахилгаан дамжуулах шугамыг барьж байгуулан, уурхайн бүтээн байгуулалтыг эцэслэн, боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж, анхны алтан гулдмайг цутгах ажлыг ердөө 22 сарын дотор хэрэгжүүлсэн нь үнэхээр бахархам амжилт. Энэ амжилтыг бүтээсэн баг хамт олондоо онцгойлон талархал илэрхийлье. Төслийг аюулгүй, үр дүнтэйгээр эхлүүлэх энэхүү чухал үе шатанд хүрэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан компанийн ажилтан хамт олон, гэрээт болон туслан гүйцэтгэгч байгууллагууд, хөрөнгө оруулагчид болон стратегийн түнш Монголиан Майнинг Корпорэйшн-д талархал илэрхийлж, халуун баяр хүргэе. Баянхөндий орд нь дэлхийд хамгийн өндөр агуулгатай ил уурхайн нэг болохоор таамаглагдаж байгаа бөгөөд 2025 оны 4-р улиралд олборлолтыг тогтворжуулахаар төлөвлөж байна. Баянхөндий төслөөс олборлосон алтыг Монголбанканд тухайн үеийн зах зээлийн ханшаар борлуулснаар Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлж, Монголын эдийн засгийн тогтвортой байдалд бодитой хувь нэмэр оруулах ач холбогдолтой.”
Тэрээр үргэлжлүүлэн, “Манай геологичид газрын гадаргад өндөр агуулга бүхий алтны илрэлийг нээн илрүүлснээс хойш 10 жил, ТЭЗҮ-ийн судалгаа хийснээс хойш тавхан жилийн дараа үйлдвэрлэлд шилжиж буй нь Баянхөндий төслийг дэлхийн хэмжээнд сүүлийн жилүүдэд нээлтээс олборлолт руу хамгийн хурдан шилжсэн ордуудын нэг болгож байна. Бид цаашид Хөндий Эрдсийн Дүүргийн хүрээнд үйлдэрлэлийг өргөжүүлэх хугацааг уртасгах зорилгоор хайгуулын ажлыг эрчимжүүлэн ажиллана.”
Канад Улсаас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогдсон эрхэмсэг ноён Стивен Доуст Баянхөндий уурхайн нээлтийн ёслолд оролцох үеэр хэлсэн үгэндээ: “Баянхөндий алтны уурхайн нээлт нь Канад, Монгол хоёр улсын урт хугацааны түншлэлийн нэгэн чухал тэмдэглэлт үйл явдал болж байна. Энэ нь Канадын хөрөнгө оруулагчдын урт хугацааны тогтвортой, үнэнч байдлыг илэрхийлэхийн зэрэгцээ манай хоёр улсын үр өгөөжтэй хамтын ажиллагааны өргөн боломжуудыг харуулж байна. Тус төсөл нь зөвхөн Канад, олон улсын болон дотоодын оролцогч талуудад ашиг тусаа өгөхөөс гадна орон нутгийн иргэдэд эерэгээр нөлөөлж байна. Энэхүү амжилтад хүрсэн Эрдэнэ Ресурсийн хамт олны ололт амжилтыг өндрөөр үнэлж, ноён Петер Акерлигийн Монгол Улсад зориулсан тууштай зүтгэлд чин сэтгэлийн талархал илэрхийлье.”

Зураг (цагийн зүүний дагуу):
- Mr.Ts.Baasandorj, COO of Erdene Mongol LLC (EM); Mr.Peter Akerley, President & CEO of Erdene Resource Development Corp (ERD); Mrs.R.Oyunbat, Senior Chief Process Engineer of EM
- ЭМ-ын гүйцэтгэх захирал А.Билгүүн, Петер Акерли, ЭМ-ын Өсөлт хөгжил хариуцсан дэд ерөнхийлөгч Жон Лёнс
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд, Г.Дамдинням, Боловсруулах үйлдвэрийн ахлах ерөнхий инженер Р.Оюунбат
- Баянхөндий боловсруулах үйлдвэр
Баянхөндий төслийн тухай
Баянхөндий төсөл нь Монгол Улсын баруун өмнөд хэсэгт Хөндий Эрдсийн Дүүрэгт байрладаг. Хар Морь ордын нөөцийг багтаасан нөөц нь дунджаар 4.0 г/т алтны агуулга бүхий 513,000 унц алт байна. Жилд дунджаар 85,000 унц алт олборлохоор төлөвлөсөн энэхүү төслийн нэг унц алт олборлох зардал нь салбарын түвшинд хамгийн бага төслүүдийн нэгт тооцогдож байна.
Баянхөндий алтны төсөл нь Хөндий Эрдсийн Дүүрэгт оршдог бөгөөд энэ дүүрэгт газрын дөт гүнд, өндөр агуулга бүхий Баянхөндий, Хар Морин Дэл, Алтан Нар зэрэг ордууд, Улаан, Хар Морь зэрэг хэтийн төлөв бүхий талбай болон Эрдэнэ Ресурсийн Зуун Мод молибден, зэсийн төслүүд багтаж байна. Монгол Улс дахь тэргүүлэх хайгуулын компаниудын нэг болох Эрдэнэ Ресурс нь ордын ашиглалтын хугацааг нэмэгдүүлэх, ордуудыг олборлолт руу шилжүүлэх зорилгоор хайгуулын хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.
Мэргэшсэн этгээд
Энэхүү хэвлэлийн мэдээнд дурдсан техникийн мэдээллийг компанийн Өсөлт хөгжил хариуцсан захирал Жон Лёнс (FAusIMM) хянан баталгаажуулсан ба NI 43-101-д дурдсан мэргэшсэн этгээд юм.
Компанийн тухай
Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь 2025 онд Баянхөндий алтны төслийг олборлолтын шат руу хөгжүүлэхээс гадна Монгол Улсад суурь болон үнэт металлын хайгуул, тѳсѳл хѳгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг Канад Улсад бүртгэлтэй хайгуулын компани. Компани нь Хөндий Эрдсийн Дүүрэгт Баянхөндий алтны төслийн орчимд хэд хэдэн үнэт болон суурь металлын төслүүдийн хувь эзэмшдэг. Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Торонто (TSX:ERD) болон Монголын хѳрѳнгийн биржүүд (MSE:ERDN) ба OTCQB Венчур зах зээлд (OTCQB:ERDCD) бүртгэлтэй. Компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй Компанийн вебсайт www.erdene.com-оос танилцах боломжтой. Компанийн талаарх чухал мэдээллүүд нь зѳвхѳн Компанийн вебсайтаар дамжин хүрдэг тул хѳрѳнгѳ оруулагчид вебсайтаар дамжуулан бодит мэдээлэл авахыг зөвлөж байна.
Урьдчилсан таамаглал
Зарим мэдээллүүд нь Үнэт цаасны хуулийн хүрээнд урьдчилсан таамаглалуудыг агуулсан болохыг үүгээр мэдэгдэж байна. Урьдчилсан таамаглал нь урьд болж байсан болон ирээдүйд болох бодит баримт биш ба зѳвхѳн ирээдүйн тѳлѳвлѳгѳѳ, стратеги, тѳсѳл, нѳхцѳл байдалд тулгуурласан үзэл баримтлал, магадлал болон таамаглал болно. Энэхүү таамаглалууд нь тодорхой үндэслэлд тулгуурласан боловч баталгаа биш юм. Компанийн үйл ажиллагаа нь олон хүчин зүйлээс шалтгаалах бѳгѳѳд зарим хүчин зүйлс нь Компанийн хяналтаас давсан байх магадлалтай ирээдүйд учирч болох хүчин зүйлс юм. Материаллаг ѳѳрчлѳлт үзүүлэх боломжтой хүчин зүйлсэд эрдсийн зах зээлийн үнэ, хайгуулын үр дүнгүүд, бизнесийн болон зах зээлийн орчин, эдийн засгийн байдал болон санхүүжилт, хѳрѳнгѳ босголт зэрэг орно. Дээр дурдсан мэдээллүүд нь ирээдүйд ѳѳрчлѳгдѳн хувирах магадлалтай. Компани нь Үнэт цаасны хуульд ѳѳрѳѳр заагаагүй тохиолдолд Урьдчилсан таамаглалыг ѳѳрчлѳн, шинэчлэх үүрэг хүлээхгүй. Энэхүү хэвлэлийн мэдээ нь англи хэл дээр бэлтгэгдсэн хэвлэлийн мэдээний орчуулга болно. Англи, монгол хувилбаруудын хооронд зѳрүү эсвэл зѳрчилдѳх зүйл гарвал англи хэл дээрх хувийг мѳрдѳнѳ.
ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛАХАД ЯМАРВАА НЭГЭН ЗАСАГ ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРСӨН, ҮЛ ЗӨВШӨӨРСӨН МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭГҮЙ.
Холбоо барих:
Петер К. Акерли, Ерѳнхийлѳгч болон гүйцэтгэх захирал Роберт Женкинс, Санхүү хариуцсан захирал
Утас: (902) 423-6419
Email: [email protected]
Twitter: https://twitter.com/ErdeneRes
Facebook: https://www.facebook.com/ErdeneResource
LinkedIn: https://www.linkedin.com/company/erdene-resource-development-corp-/
