Posts

Эрдэнэ Ресурс 2025 оны тайланг танилцууллаа

Нүүр > Мэдээ > Хэвлэлийн мэдээ > Эрдэнэ Ресурс 2025 оны тайланг танилцууллаа

Баянхөндий алтны уурхай ба хайгуулын мэдээллийг танилцууллаа

Хэвлэлийн мэдээ 

Нова Скошиа муж, Халифакс хот

2026.03.24

Онцлох мэдээлэл

  • 2025 оны 3-р улиралд өндөр агуулга бүхий Баянхөндий алтны уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эцэслэсэн.
  • 2025 оны 9-р сард анхны алтыг олборлон, 2025 онд нийт 7,434 унц алтыг дунджаар 4,187 ам.доллар/унц ханшаар борлуулж, дагалдах бүтээгдэхүүнтэй (Ag) хамт нийт 31 сая ам.долларын борлуулалтын орлого олсон.
  • Зуун Мод молибден-зэсийн порфирийн төслийн хараат бус шинэчилсэн нөөцийн тайланг танилцуулж, урьдчилсан эдийн засгийн тооцооллыг эхлүүлсэн.
  • Тэрэг Уул зэс-алтны төсөлд 80% хүртэлх эзэмшил авах опционы гэрээнд гарын үсэг зурсан. 
  • Баянхөндий (Хар Морь), Зуун Мод (молибден), Хөвийн Хар (зэс), Тэрэг Уул төслүүдэд хайгуулын хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн.

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX:ERD; MSE:ERDN; OTCQX: ERDCF) ("Эрдэнэ Ресурс" эсвэл "Компани") нь 2025 оны 12 сарын 31-нд дуусгавар болсон жилийн эцсийн санхүүгийн тайлан болон үйл ажиллагааны тайлан, Монголиан Майнинг Корпорэйшн (“MMC”)-тэй хамтран эзэмшдэг Эрдэнэ Монгол ХХК-ийн хөгжүүлж буй Баянхөндий алтны ордын мэдээллийг танилцуулж байгаадаа таатай байна. SEDAR болон компанийн вебсайт дээр байршуулсан 2025 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны тайлан (“MD&A” эсвэл “Удирдлагын хэлэлцүүлэг ба дүн шинжилгээ”), жилийн эцсийн мэдээллийн товхимол нь энэхүү хэвлэлийн мэдээний салшгүй хэсэг болно. Өөрөөр мэдээлээгүй бол мөнгөн тэмдэгт нь канад доллараар илэрхийлэгдсэн.

Эрдэнэ Ресурсийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Петер Акерли хэлэхдээ: “Баянхөндий алтны уурхай нь Ази тивийн хамгийн сонирхол татахуйц шинэ эрдсийн бүсүүдийн нэг болох Хөндий Эрдсийн Дүүргийн хөгжүүлэлтийн суурь төсөл юм. ММС-тэй байгуулсан түншлэл болон хэд хэдэн хөгжүүлэлтийн төслүүдийн дэмжлэгтэйгээр бид энэхүү дүүрэгт тэлэх боломжуудыг эрэлхийлэхийн хамт үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байна.”

Тэрээр үргэлжлүүлэн, “Баянхөндий алтны уурхайн үйл ажиллагааны эхний саруудын ахиц дэвшилд бид сэтгэл хангалуун байна. Түүнээс гадна, 2027 оны 3-р улирлаас эхлэн Баянхөндий боловсруулах үйлдвэрт боловсруулах өндөр агуулга бүхий Хар Морь төслийн нөөцийг тэлэх боломжтой хайгуулын үр дүнг танилцууллаа. Бид тусгай зөвшөөрлийн хүрээнд уурхайн ашиглалтын хугацааг уртасгах, үйл ажиллагааг өргөжүүлэх олон боломж байгааг тодорхойлсон.” 

“Мөн бид 2025 онд 100% эзэмшлийн төслүүдээ ахиулсан амжилттай байв. 10-р сард Зуун Мод молибден-зэсийн төслийн хараат бус шинэчилсэн нөөцийн тооцооллыг танилцуулж, уг төслийг Азийн хамгийн том хөгжүүлэлт хийгдээгүй төслүүдийн нэг болохыг баталгаажуулсан. Үүнээс гадна, дэлхийн хамгийн том зэс-алтны ордуудын нэг болох Оюу Толгой ордын ойролцоо байрлах талбайд 80% хүртэлх эзэмшил олж авах опционы гэрээг байгуулсан. 2026 оны эхэнд татан төвлөрүүлсэн санхүүжилт нь эдгээр төслүүдийн хөгжүүлэлтийг эрчимжүүлэх боломжийг бүрдүүлж байна.”

2025 оны онцлох үйл явдлууд:

Image

Images – Зураг – цагийн зүүний дагуу: Баянхөндий уурхай, ЭМ олборлолтын баг, Боловсруулах үйлдвэр, ЭМ боловсруулах үйлдвэрийн баг

Баянхөндий алтны уурхай – 50% хувь эзэмшил

  • 2025 оны 3-р улиралд Баянхөндийн бүтээн байгуулалтыг эцэслэн, шаардлагатай зөвшөөрлүүдийг авч, улсын комисст хүлээлгэн өгсөн.
  • Баянхөндий орд нь жилд 650,000 тонн хүдэр боловсруулж 85,000 унц хүртэл алт олборлох хүчин чадлаар төлөвлөгдсөн бөгөөд 2025 оны 12 дугаар сарын байдлаар боловсруулах үйлдвэр нь нэрлэсэн хүчин чадлынхаа 88%-д хүрсэн.
  • Бүтээн байгуулалтын зардал 120 сая ам.доллар буюу төслийн төсвийн 20%-ийн хэлбэлзлийн хүрээнд багтсан.
  • 2025 оны 9 сард анхны алтыг олборлосноос хойш 7,434 унц алт, 2,634 унц мөнгө олборлож, борлуулсан. 
  • ЭМ нь алтыг 4,187 ам.доллар/унц, мөнгийг 54 ам.доллар/унц жигнэсэн дундаж ханшаар борлуулсан.
  • Хар Морь болон Алтан Сум талбайд уурхайн ойролцоо нөөцийг тэлэх боломжийг шалгах зорилгоор 5,000 метрийн өрөмдлөгийн хөтөлбөр гүйцэтгэсэн.
  • Өмнөд Хар Морь талбайд өндөр агуулга бүхий алтны хүдэржилтийг тэлж, газрын гадаргад ойр бүсэд 28.7 г/т алтны агуулга бүхий 3 метр, 9 г/т алтны агуулга бүхий 19 метрийн интервал огтолсон. 
  • Хойд Хар Морь талбайд анхдагч хүдэрт шилжих шилжилтийн хэсэгт алтны хүдэржилт бүхий олон бүсийг огтолсон бөгөөд үүнд овоолгон уусгалтад тохиромжтой 1.9 г/т алтны агуулга бүхий 43 метрийн интервал багтаж байна.
  • Алтан Сум талбайд газрын гадаргад ойр интервалууд огтолсонд: газрын гадаргаас 5.6 метр гүнээс эхлэн 16.2 г/т алтны агуулга бүхий 1 метрийг багтаасан 1.4 г/т алтны агуулга бүхий 16 метр интервал, 124 г/т мөнгөний агуулга бүхий 2 метрийн интервалууд багтаж байна.
  • Хойд Хар Морь талбайд овоолгон уусгалтын технологиор боловсруулахад тохиромжтой байх бага агуулга бүхий өргөн бүсүүдийг тодорхойлсон.
  • Орон нутгийн хөгжил болон оролцогч талуудын хамтын ажиллагааны хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. 
  • Жилийн эцсийн байдлаар төслийн талбай дээр ажиллаж буй ажилтнуудын 40 гаруй хувь нь Баянхонгор аймгийн иргэд, Эрдэнэ Монголын нийт ажилтнуудын 14% нь эмэгтэйчүүд байна. 
  • Төслийн үйлчилгээ болон байгаль орчны хөтөлбөрүүдийн хүрээнд орон нутгийн гэрээт гүйцэтгэгчидтэй хамтран ажиллаж байна.

Хөндий Эрдсийн Дүүргийн хайгуул, хөгжүүлэлт

  • Зуун Мод төслийн шинэчилсэн, хараат бус нөөцийн тооцооллыг боловсруулсан.
  • Молибденийн Баттай болон Бодитой нөөц 22%-аар өсөж 333 сая фунт (“Mlbs”), Боломжтой нөөц 90%-аар өсөж, 300 сая фунт болсон.
  • Зэсийн Баттай болон Бодитой нөөц 16% өсөж, 384 сая фунт (“Mlbs”), Боломжтой нөөц 75% өсөж 350 сая фунт болсон.
  • 2026 оны дундуур урьдчилсан эдийн засгийн тооцооллыг боловсруулахаар төлөвлөсөн.
  • 2025 оны эцэст Хөвийн Хар тусгай зөвшөөрлийн талбайд нийт 3,362 метрийн 24 цооног өрөмдсөн.
  • Зуун Мод ордод газрын гадаргаас 150 метр гүн хүртэл 18 цооногийг өрөмдөж, нөөцийн үргэлжлэлийг баталгаажуулан, зарим хэсэгт тэлсэн.
  • Зуун Мод ордоос 4 км-т орших Хөвийн Хар зэс-мөнгөний хэтийн төлөв бүхий талбайд 1.25% зэсийн агуулга бүхий 30 метрийн интервал огтолсон. 

Компанийн тухай

  • Тэрэг Уул зэс-алтны порфирийн илрэл бүхий талбайн 80 хүртэл хувь эзэмших эрхийг олж авах гэрээнд гарын үсэг зурсан.
  • Төслийн талбай нь Оюу Толгой зэсийн ордын трендийн дагуу, баруун урд зүгт 10 орчим км-ийн зайд байрладаг.
  • Хайгуулын болон геофизикийн судалгаагаар 2026 онд өрөмдлөгөөр шалгах алт, зэсийн хэтийн төлөв бүхий талбайг тодорхойлсон.
  • 2025 оны 9 сарын 2-нд энгийн хувьцааг 6:1 харьцаатай нэгтгэсэн.
  • Хувьцааны нэгтгэлийн үр дүнд нийт гаргасан болон эргэлтэд буй хувьцааны тоо ширхэг 366,351,958-аас 61,063,549 болсон.
  • 2026 оны 2 сард хаалттай, тогтоосон үнээр худалдан авах баталгаа гаргасан $28,747,000 долларын санхүүжилтийг эцэслэсэн.
  • Нэгж бүр нь $8.90 долларын үнэлгээ бүхий 3,230,000 ширхэг энгийн хувьцааг нэмж гаргасан.
  • 2025 оны 12 сарын 31-нд дуусгавар болсон тайлант жилийн хугацаанд $8,181,842-ын цэвэр алдагдалтай байсан ба 2024 оны 12 сарын 31-нд $8,245,886 цэвэр алдагдалтай байв.
  • 2025 оны 12 сарын 31-нд дуусгавар болсон жилийн хайгуул, үнэлгээний зардал 2,448,232 доллар байсан нь 2024 оны 1,852,642 доллараас өссөн үзүүлэлт юм. Энэхүү өсөлт нь 2025 оны 7 сард опцион гэрээгээр авсан Тэрэг Уул төслийн хүрээнд гарсан зардал болон шинэ төслүүдийн үнэлгээний ажлыг нэмэгдүүлсэнтэй голчлон холбоотой.
  • 2025 оны 12 сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон жилийн хугацаанд компанийн ерөнхий болон захиргааны зардал 3,997,960 доллар байсан нь 2024 оны 5,043,058 доллараас буурсан үзүүлэлт юм. Энэхүү бууралтын үндсэн шалтгаан нь төслийн санхүүжилттэй холбоотой нэг удаагийн зардал болон Стратегийн түншлэлийг эцэслэсэнтэй холбоотой өнгөрсөн оны зардлууд байсанбөгөөд үүнийг тайлант онд хэрэгжсэн амьжиргааны өртгийн өсөлтийн нөлөө хэсэгчлэн сааруулсан байна.
  • Хараат компанид оруулсан хөрөнгө оруулалтаас хүлээсэн алдагдал нь 2025 оны 3 болон 4-р улиралд алтны борлуулалтаас үүдсэн цэвэр мөнгөн орлогын нөлөөгөөр буурч, 2025 оны 12 сарын 31-нд дуусгавар болсон жилийн хугацаанд 1,917,471 доллар болсон нь 2024 оны 3,245,109 ам.доллараас буурсан үзүүлэлт юм. Гэвч Баянхөндий уурхайн бүтээн байгуулалт дууссаны дараа зээлийн хүүгийн зардал нэмэгдсэн нь уг эерэг нөлөөг хэсэгчлэн сааруулсан.

Үр дүнг танилцуулах вебкастын тухай

Компанийн удирдлага 2026 оны 3 сарын 25-ны өдрийн өглөөний 9:00 цагт (Зүүн эргийн цаг, EST) вебкаст зохион байгуулж, үйл ажиллагааны болон санхүүгийн тайлантай холбоотой мэдээллийг танилцуулна. Оролцохыг хүсвэл дараах холбоосоор бүртгүүлнэ үү: ВЕБКАСТ

Вебкастын бичлэгийг уг холбоосоор нэг жилийн хугацаанд үзэх боломжтой. Утсаар холбогдон оролцох бол:

Холбогдох дугаарууд:

  • Хойд Америк – төлбөргүй дугаар: (+1) 800 717 1738
  • Олон улсын дугаар: (+1) 289 514 5100

Мэргэшсэн этгээд 

Компанийн Өсөлт хөгжил хариуцсан захирал Жон Лёнс (FAusIMM) нь Ашигт малтмалын төслийн мэдээлэл тайлагналын стандарт (NI 43-101)-д заасан “Мэргэшсэн этгээд” бөгөөд хэвлэлийн мэдээнд багтсан Баянхөндий уурхайн үйл ажиллагааны мэдээллийг компанийн өмнөөс хянан, баталгаажуулсан болно. 

Компанийн ахлах геологич Петер Далтон (Нова Скошиа муж) нь Ашигт малтмалын төслийн мэдээлэл тайлагналын стандарт (NI 43-101)-д заасан “Мэргэшсэн этгээд” бөгөөд хэвлэлийн мэдээнд багтсан хайгуул, техникийн мэдээллийг компанийн өмнөөс хянан, баталгаажуулсан болно. 

Компанийн тухай

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Баянхөндий алтны уурхайн олборлолтоос гадна Монгол Улсад суурь болон үнэт металлын хайгуул, тѳсѳл хѳгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг Канад Улсад бүртгэлтэй хайгуулын компани. Компани нь Хөндий Эрдсийн Дүүрэгт Баянхөндий алтны төслийн орчимд хэд хэдэн үнэт болон суурь металлын төслүүдийн хувь эзэмшдэг. Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Торонто (TSX:ERD) болон Монголын хѳрѳнгийн биржүүд (MSE:ERDN) ба OTCQX зах зээлд (OTCQX:ERDCF) бүртгэлтэй. Компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй Компанийн вебсайт www.erdene.com-оос танилцах боломжтой. Компанийн талаарх чухал мэдээллүүд нь зѳвхѳн Компанийн вебсайтаар дамжин хүрдэг тул хѳрѳнгѳ оруулагчид вебсайтаар дамжуулан бодит мэдээлэл авахыг зөвлөж байна. www.erdene.com-оос. Important information may be disseminated exclusively via the website; investors should consult the site to access this information.  

Урьдчилсан таамаглал 

Зарим мэдээллүүд нь Үнэт цаасны хуулийн хүрээнд урьдчилсан таамаглалуудыг агуулсан болохыг үүгээр мэдэгдэж байна. Урьдчилсан таамаглал нь урьд болж байсан болон ирээдүйд болох бодит баримт биш ба зѳвхѳн ирээдүйн тѳлѳвлѳгѳѳ, стратеги, тѳсѳл, нѳхцѳл байдалд тулгуурласан үзэл баримтлал, магадлал болон таамаглал болно. Энэхүү таамаглалууд нь тодорхой үндэслэлд тулгуурласан боловч баталгаа биш юм. Компанийн үйл ажиллагаа нь олон хүчин зүйлээс шалтгаалах бѳгѳѳд зарим хүчин зүйлс нь Компанийн хяналтаас давсан байх магадлалтай ирээдүйд учирч болох хүчин зүйлс юм. Материаллаг ѳѳрчлѳлт үзүүлэх боломжтой хүчин зүйлсэд эрдсийн зах зээлийн үнэ, хайгуулын үр дүнгүүд, бизнесийн болон зах зээлийн орчин, эдийн засгийн байдал болон санхүүжилт, хѳрѳнгѳ босголт зэрэг орно. Дээр дурдсан мэдээллүүд нь ирээдүйд ѳѳрчлѳгдѳн хувирах магадлалтай. Компани нь Үнэт цаасны хуульд ѳѳрѳѳр заагаагүй тохиолдолд Урьдчилсан таамаглалыг ѳѳрчлѳн, шинэчлэх үүрэг хүлээхгүй. Орчуулга: Энэхүү хэвлэлийн мэдээ нь англи хэл дээр бэлтгэгдсэн хэвлэлийн мэдээний орчуулга болно. Англи, монгол хувилбаруудын хооронд зѳрүү эсвэл зѳрчилдѳх зүйл гарвал англи хэл дээрх хувийг мѳрдѳнѳ 

ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛАХАД ЯМАРВАА НЭГЭН ЗАСАГ ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРСӨН, ҮЛ ЗӨВШӨӨРСӨН МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭГҮЙ. 

Холбоо барих 

Петер К. Акерли, Ерѳнхийлѳгч болон гүйцэтгэх захирал 

Роберт Женкинс, Санхүү хариуцсан захирал 

Утас: (902) 423-6419

И-мэйл: [email protected]

Twitter:           https://twitter.com/ErdeneRes

Facebook:     https://www.facebook.com/ErdeneResource

LinkedIn:        https://www.linkedin.com/company/erdene-resource-development-corp-/

Logo
Privacy Overview

This website uses cookies so that we can provide you with the best user experience possible. Cookie information is stored in your browser and performs functions such as recognising you when you return to our website and helping our team to understand which sections of the website you find most interesting and useful.