Хэвлэлийн мэдээ
Нова Скошиа муж, Халифакс хот
Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX:ERD; MSE:ERDN) ("Эрдэнэ Ресурс" эсвэл "Компани") 2022 оны 12 сарын 31-нд дуусгавар болсон жилийн эцсийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, Хөндий Эрдсийн Дүүрэг (“ХЭД”) дэх Баян Хөндий алтны төсөл (“Баян Хөндий” эсвэл “БХ”)-ийн тухай мэдээллийг хүргэж байна. SEDAR болон компанийн вебсайт дээр байршуулсан 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны тайлан (“MD&A” эсвэл “Удирдлагын хэлэлцүүлэг ба дүн шинжилгээ”) нь энэхүү хэвлэлийн мэдээний салшгүй нэг хэсэг болно.
Тодруулга
Эрдэнэ Ресурсийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Петер Акерли хэлэхдээ: “2022 оны хайгуулын хөтөлбөрөөр бид Хөндий Эрдсийн Дүүргийн нөөцийг тэлж, техникийн баг Баян Хөндий алтны төслийн хөгжүүлэлтийг ахиулсан амжилттай байлаа. Хар Морин Дэл, Зүүн Өмнөд Улаан болон Баян Хөндий ордын талбайд гүйцэтгэсэн өрөмдлөгийн хөтөлбөрөөр эдгээр талбайд өндөр агуулга бүхий хүдэржилт үргэлжилж буйг баталгаажуулж, Монгол Улсын баруун өмнөд бүс нь өндөр хэтийн төлөвтэйг харууллаа.”
Энэ оны 1-р улиралд Монголын томоохон групп компаниудын нэг М-Си-Эс (“MCS”) группийн хамаарал бүхий, хувийн хэвшлийн томоохон уул уурхайн компани болох Монголиан Майнинг Корпорэйшн (“MMC”)-тэй стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан. Энэхүү стратегийн түншлэлийн хүрээнд Баян Хөндий алтны төслийн хөгжүүлэлтэд төвлөрөх ба Монголиан Майнинг Корпорэйшн нь гурван үе шаттайгаар 40 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон. Бид ТЭЗҮ шинэчлэх ажлыг эхлүүлсэн бөгөөд 2023 оны дундуур Баян Хөндийн бүтээн байгуулалтын шийдвэрийг гаргахаар төлөвлөж байна. Үргэлжлүүлэн, үнэт болон суурь металлын ордуудыг агуулах боломжтой Хөндий Эрдсийн Дүүргийн хөгжүүлэлтэд ММС болон MCS-ийг хамгийн тохиромжтой хамтрагч гэж харж байна.”
Түүнээс гадна, бид Азийн хамгийн том хөгжүүлэлт хийгдээгүй молибден-зэсийн ордуудын нэг Зуун Мод төслийг үргэлжлүүлэн хөгжүүлнэ. 2022 оны эцэс 2023 оны эхээр молибденийн үнэ хоёр дахин өсөж, зэсийн үнэ өндөр байх төлөвтэй байгаа бөгөөд компани ирэх саруудад Зуун Мод төсөл болон Хөвийн Хар зэс-мөнгөний хэтийн төлөв бүхий талбайд төвлөрөн, үнэ цэнийг нээхээр ажиллаж байна.
2022 оны онцлох үйл явдлууд: Баян Хөндий алтны төсөл
- Баян Хөндий Алтны Төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл, инженерчлэлийн
ажлууд үргэлжилж байна:
- Боловсруулах үйлдвэрээс бусад 14 барилга байгууламжийн 12-ын нарийвчилсан загварчлал, инженерчлэлийн ажлуудыг гүйцэтгэсэн.
- Уурхайн төлөвлөлт, гравитацийн аргаар баяжуулах технологи болон алт боловсруулахад чиглэсэн тооцоолол судалгааг эхлүүлсэн.
- Кемпийн өргөтгөл, харилцаа холбооны дэд бүтцийг шинэчлэх, төслийн хяналтын программ хангамж зэрэг урьдчилсан ажлуудыг хийж дуусгасан.
- Эрсдэлийг тодорхойлох хөтөлбөрийг өргөжүүлж, олон нийтийн оролцоотой байгаль орчны хяналтыг эхлүүлсэн.
- Томоохон тоног төхөөрөмжийн нийлүүлэлт болон бүтээн байгуулалтын ажлын шинэчилсэн үнийн саналыг хүлээн авсан.
- Уурхайн хөгжүүлэлтийг эхлүүлэхэд шаардлагатай захиргааны байгууллагуудын
зөвшөөрлүүдийг авсан:
- Баяжуулах үйлдвэр болон хаягдлын нэгдсэн байгууламж ("IWF")-ийн нарийвчилсан загварчлал, инженерчлэлийн зөвшөөрлийг авсан.
- Төслийн 11 томоохон байгууламжийн зөвшөөрөл, эдгээрээс 8 байгууламжийн барилгын зөвшөөрлийг авсан.
- Төслийн 2022 оны байгаль орчны менежментийн тѳлѳвлѳгѳѳний гүйцэтгэлийг захиргааны байгууллагаар баталгаажуулсан.
- Орон нутгийг дэмжих хөтөлбөрүүд бүтээн байгуулалттын бэлтгэл ажлын хүрээн
үргэлжилж байна:
- Renewed Local Cooperation Agreement with Provincial and Sub-Provincial governments
- Trained more than 100 local residents and employed 30 community members at site in 2022
- Planted over 10,000 trees at the two-hectare vegetation area as part of the Company’s one million tree commitment in support of the Mongolian President’s Billion Trees Program
Хөндий Эрдсийн Дүүргийн хайгуулын хөтөлбөр
- Хар Морин Дэл, Зүүн Өмнөд Улаан талбай болон Баян Хөндий ордын талбайд
нийт 10,223 тууш метрт 80 алмазан (гүнзгийлсэн цооногуудыг багтаасан) болон
278 урвуу үлээлэгт (“RC”) өрөмдлөгүүдийг гүйцэтгэсэн.
- Үр дүнгүүд нь Эрдэнэ Ресурсийн Хөндий-Улаан гидротермаль хувирлын тренд нь олон сая унц алтны нөөц агуулах боломжтой хэмээх таамагийг дэмжиж байна.
- Баян Хөндийгөөс хойд зүгт 2 км-т орших Хар Морин Дэл 1.5 км трендийн дагуу
хүдэржилтийг тэлсэн.
- Хөндий Эрдсийн Дүүргийн дагуу газрын дөт гүнд, өндөр агуулга бүхий исэлдсэн алтны хүдэржилт байх боломжтойг харуулахаас гадна хүдэржилт хойд, өмнө зүгт болон гүндээ нээлттэй.
- Өмнөд Хар Морин Дэлд газрын дөт гүнд өндөр агуулга бүхий алтыг огтолсон бөгөөд Хойд Хар Морин Дэлд гүндээ хүдэржилтийг тэлсэн.
- Хар Морин Дэлээс зүүн зүгт 500 метрт Зүүн Дэл хэмээх шинэ талбайг тодорхойлсон.
- 2022 оны Хар Морь талбайн хайгуулын хөтөлбөрийн онцлох үр дүнгүүд:
- AAD-178: 160.4 г/т алтны агуулгатай 3м багтаасан 42.8 г/т алтны агуулга бүхий 15м;
- AAD-218: 39.6 г/т алтны агуулгатай 6м багтаасан 20.2 г/т алтны агуулга бүхий 12м;
- AAD-217: 34.4 г/т алтны агуулгатай 3м багтаасан 13.0 г/т алтны агуулга бүхий 11м;
- AAD-215: 13.7 г/т алтны агуулгатай 1м багтаасан 4.6 г/т алтны агуулга бүхий 18.6м интервалууд огтолсон.
- Зүүн Өмнөд Улаан бүсэд судлын дагуу 200 метр, гүндээ 450 метр хүртэл хүдрийг
тодорхойлж, баруун зүгт болон гүндээ нээлттэй, өндөр агуулга бүхий тэжээгч
бүсийг агуулсан гэж тайлсан.
- Дунджаар 3 г/т алтны агуулга бүхий хэд хэдэн цооногт өргөн бүс (30-75 м)- ийг огтолсноос гадна маш өндөр агуулгатай хүдэржилт бүхий тэжээгч бүсийг огтолсон.
- 2022 оны Улаан талбайн хайгуулын онцлох үр дүнгүүд:
- UDH-21: 8.7 г/т алтны агуулгатай 27м багтаасан 1.1 г/т алтны агуулга бүхий 335 м (гүнзгийлсэн цооног багтаасан);
- UDH-35: 3.55 г/т алтны агуулгатай 53м багтаасан 1.07 г/т алтны агуулга бүхий 217м;
- UDH-15: 1.98 г/т алтны агуулгатай 91м багтаасан 0.79 г/т алтны агуулга бүхий 364м;
- UDH-53: 24.9 г/т алтны агуулгатай 2м багтаасан 3.47 г/т алтны агуулга
бүхий 27м интервалууд огтолсон.
- Баян Хөндий алтны төслийн анхдагч уурхайн хэсэгт өндөр агуулга бүхий
хүдэржилтийг огтолсон. Голлох интервалууд Баян Хөндийн нөөцөд загварчлагдсан өндөр агуулга
бүхий бүсүүдийг тэлж, баталгаажуулсан
- BKD-358: 29.6 г/т алтны агуулгатай 4м багтаасан 8 г/т алтны агуулга бүхий 16м;
- BKD-361: 68.0 г/ алтны агуулгатай 2м багтаасан 14.4 г/т алтны агуулга бүхий 10м;
- BKD-369: 32.6 г/т алтны агуулгатай 2м багтаасан 10.4 г/т алтны агуулга бүхий 20м;
- BKD-354: 67.5 г/т алтны агуулгатай 1м багтаасан 11.8 г/т алтны агуулга бүхий 7м;
- BKD-356: 39.6 г/т алтны агуулгатай 1м багтаасан 5.7 г/т алтны агуулга бүхий 10м интервалууд огтолсон.
- Өндөр агуулгатай бүсээс гравитацийн аргаар боловсруулах туршилтын ажилд зориулж хүдрийн дээж цуглуулсан.
- Баян Хөндий алтны төслийн анхдагч уурхайн хэсэгт өндөр агуулга бүхий
хүдэржилтийг огтолсон. Голлох интервалууд Баян Хөндийн нөөцөд загварчлагдсан өндөр агуулга
бүхий бүсүүдийг тэлж, баталгаажуулсан
Компанийн тухай
- Монголиан Майнинг Корпорэйшн-тэй стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан
- MMC нь 40 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, Хөндий, Алтан Нар ашиглалтын тусгай зөвшөөрөл, Улаан хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг Эрдэнэ Ресурсийн Монгол дахь охин компани болох Эрдэнэ Монгол ХХК (“ЭМ”)-ийн 50%-тай тэнцэх хувьцааг эзэмшинэ
- Эрдэнэ Ресурс нь ЭМ-ийн 50%-г эзэмшихээс гадна Хөндий, Алтан Нар, Улаан тусгай зөвшөөрлийн хүрээнд эхний 400,000 унц алтны олборлолтоос давсан олборлолт болон дээрх тусгай зөвшөөрлүүдийн орчимд 5 км-ийн талбайд эзэмших тусгай зөвшөөрлүүдийн хүрээнд 5%-ийн борлуулалтын орлогын төлбөр (“Net smelter return” буюу “NSR”) (цаашид “БОТ” гэх) авах нөхцөлтэй. Түүнээс гадна, Зуун Мод молибден-зэсийн төслийг 100% эзэмшсэн хэвээр байна.
- 2023 оны 1-р улиралд эхний үе шатыг эцэслэн, Баян Хөндий алтны төслийн ТЭЗҮ-г шинэчлэх, хайгуулын хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор 5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн.
- Эрик Спротт 5.4 сая долларын хөрөнгө оруулалт хийж, нийт 14.2 сая долларын
санхүүжилтийг татан төвлөрүүлсэн.
- 2022 оны 7-р сар болон 12-р сард тус бүр $7.2 сая болон $7.0 сая долларын хөрөнгө оруулалт татан төвлөрүүлсэн.
- Эрик Спротт нь Компанийн 18%-ийг эзэмшсэнээр (хорогдуулсан байдлаар 20%) хамгийн том хувьцаа эзэмшигч болсон.
- Канадын Экспорт Хѳгжлийн Агентлаг болон дотоодын санхүүжүүлэгч
байгууллагуудтай Баян Хѳндий Алтны Тѳслийн санхүүжилттэй холбоотой
нарийвчилсан судалгааг гүйцэтгэж байна.
- Канадын Экспорт Хѳгжлийн Агентлагийн зээлийн нѳхцлүүд дээр тохиролцоонд хүрч, 2023 оны дундуур олборлолтын тѳлѳвлѳгѳѳ болон хуваарь, тѳсвийг эцэслэн тохиролцохоор хүлээгдэж байна
- Дээрх үйл ажиллагаатай зэрэгцэн нэмэлт зээлийн судалгааг олон улсын болон Монголын санхүүгийн байгууллагууд гүйцэтгэж байна.
- 2022 оны 12 сарын 31-нд дуусгавар болсон нэг жилийн хугацаанд компанийн нийт
алдагдал $5,986,237 байсан ба 2021 оны мөн үед $5,570,523 байв.
- Капиталжуулсан зардал оролцуулсан хайгуул болон үнэлгээний ѳртѳг нь 2022 оны 12 сарын 31-ний байдлаар $11,770,631 байсан нь 2021 оны мөн үеийн капиталжуулсан зардал оролцуулсан $12,391,867-тай харьцуулахад буурсан үзүүлэлт юм. Энэ нь өрөмдлөгийн хөтөлбөрөөс үүдсэн зардлын бууралт, компанийн бүтээн байгуулалтын шийдвэр хүлээгдэж буйтай холбоотой загварчлал, инженерчлэлийн ажлууд буурсан зэргээс үүдсэн. Үүнээс гадна бүтээн байгуулалтын бэлтгэл ажилтай холбоотойгоор кэмпийн зардлууд нэмэгдэн, ажилтнууд нэмэгдсэнтэй холбоотойгоор цалин, урамшууллын зардал өссөн
- Компанийн ерөнхий ба захиргааны зардал нь 2022 оны 12 сарын 31-ний байдлаар $2,218,984 байсан нь 2021 оны мөн үеийн $1,973,800-тай харьцуулахад өссөн үзүүлэлт байв. Энэ нь амьжиргааны өртөг нэмэгдсэнтэй холбоотой захиргааны цалин, урамшууллын зардал нэмэгдсэн болон Баян Хөндий алтны төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил, санхүүжилттэй холбоотой мэргэжлийн үйлчилгээний өртөг нэмэгдсэнтэй холбоотой.
Мэргэшсэн этгээд
Петер Далтон (Peter Dalton) нь Компанийн ахлах геологич бөгөөд NI 43-101-т заасан мэргэшсэн этгээд ба хэвлэлийн мэдээг Эрдэнэ Ресурсийн зүгээс хянан баталгаажуулсан болно.
Компанийн тухай
Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Монгол Улсад суурь болон үнэт металлын хайгуул, тѳсѳл хѳгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг Канад Улсад бүртгэлтэй хайгуулын компани. Компани нь Монгол Улсын баруун урд бүсэд 1 хайгуулын, 3 ашиглалтын тусгай зѳвшѳѳрлийн хувь эзэмшдэг бѳгѳѳд эдгээр хайгуулын бүсэд хийсэн судалгааны үр дүнд Хѳндий Алтны Дүүргийг нээн илрүүлсэн. Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Торонто болон Монголын хѳрѳнгийн биржүүд дээр бүртгэлтэй. Компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй Компанийн вебсайт www.erdene.com-оос танилцах боломжтой. Компанийн талаарх чухал мэдээллүүд нь зѳвхѳн Компанийн вебсайтаар дамжин хүрдэг тул хѳрѳнгѳ оруулагчид вебсайтаар дамжуулан бодит мэдээлэл авахыг зөвлөж байна.
Урьдчилсан таамаглал
Зарим мэдээллүүд нь Үнэт цаасны хуулийн хүрээнд урьдчилсан таамаглалуудыг агуулсан болохыг үүгээр мэдэгдэж байна. Урьдчилсан таамаглал нь урьд болж байсан болон ирээдүйд болох бодит баримт биш ба зѳвхѳн ирээдүйн тѳлѳвлѳгѳѳ, стратеги, тѳсѳл, нѳхцѳл байдалд тулгуурласан үзэл баримтлал, магадлал болон таамаглал болно. Энэхүү таамаглалууд нь тодорхой үндэслэлд тулгуурласан боловч баталгаа биш юм. Компанийн үйл ажиллагаа нь олон хүчин зүйлээс шалтгаалах бѳгѳѳд зарим хүчин зүйлс нь Компанийн хяналтаас давсан байх магадлалтай ирээдүйд учирч болох хүчин зүйлс юм. Материаллаг ѳѳрчлѳлт үзүүлэх боломжтой хүчин зүйлсэд эрдсийн зах зээлийн үнэ, хайгуулын үр дүнгүүд, бизнесийн болон зах зээлийн орчин, эдийн засгийн байдал болон санхүүжилт, хѳрѳнгѳ босголт зэрэг орно. Дээр дурдсан мэдээллүүд нь ирээдүйд ѳѳрчлѳгдѳн хувирах магадлалтай. Компани нь Үнэт цаасны хуульд ѳѳрѳѳр заагаагүй тохиолдолд Урьдчилсан таамаглалыг ѳѳрчлѳн, шинэчлэх үүрэг хүлээхгүй. Орчуулга: Энэхүү хэвлэлийн мэдээ нь англи хэл дээр бэлтгэгдсэн хэвлэлийн мэдээний орчуулга болно. Англи, монгол хувилбаруудын хооронд зѳрүү эсвэл зѳрчилдѳх зүйл гарвал англи хэл дээрх хувийг мѳрдѳнѳ
ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛАХАД ЯМАРВАА НЭГЭН ЗАСАГ ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРСӨН, ҮЛ ЗӨВШӨӨРСӨН МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭГҮЙ.
Холбоо барих
Peter C. Akerley, President and CEO, or Robert Jenkins, CFO
Phone: (902) 423-6419
Email: [email protected]
Twitter: https://twitter.com/ErdeneRes
Facebook: https://www.facebook.com/ErdeneResource
LinkedIn: https://www.linkedin.com/company/erdene-resource-development-corp-/
