Бидний тухай

Канад Улсад төвтэй Эрдэнэ Ресурс Девелопмент Корп. (TSX: ERD) нь ашигт малтмалын хэтийн төлөв ѳндѳр Монгол оронд полиметалл болон үнэт металлын эрэл хайгуул, төсөл хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ашигт малтмалын компани юм. Тус Компани нь Монгол Улсын баруун өмнөд хэсэгт ашигт малтмалын хайгуулын дѳрѳв, ашиглалтын нэг тусгай зөвшөөрөл эзэмшдэг.

Хайгуул, судалгааны үр дүнд дөт гүний, өндөр агуулга бүхий алтны Баян Хөндий төсөл; Баян Хөндийгөөс баруун хойш 16 километрт орших дөт гүний, 5.6 км урт талбайг хамарсан өндөр агуулга бүхий алт-полиметаллын Алтан Нар төсөл; Баян Хөндийгөөс хойш 3.5 километр зайд орших хайгуулын эхний шатандаа яваа, өндөр агуулга бүхий алт-мөнгөний Алтан Сум төсөл; Баян Хөндийн зэргэлдээ орших зэс-алтны порфирийн Улаан төсөл; өрөмдлөгийн ажлаар зэсийн ихээхэн агуулга илэрсэн, хайгуулын эхний шатанд яваа зэс-мөнгөний порфирийн Хөвийн Хар төсөл; зэс-алтны өндөр агуулгатай, нарийн зурвас бүхий Номин Тал төсөл; молибдени-зэсийн порфирийн томоохон орд болох Зуун Мод зэрэг хэтийн төлөвтэй талбай болон ордуудыг илрүүлэн, нөөцийг нь тогтоон, тусгай зөвшөөрлийг 100% эзэмшиж байна. Компани нь дээрх төслүүдээс гадна Тек Ресурсиз Лимитед компанитай хамтран Монгол орны баруун өмнөд хэсэгт хайгуулын хэтийн төлөв бүхий Алтайн Чанадын бүсэд зэс-алтны эрэл хайгуулын ажлыг хийж байна.

Цахим мэдээнд бүртгүүлэх

Та ѳѳрийн имэйл хаягийг бүртгүүлснээр манай байгууллагын хэвлэлийн мэдээ, улирал ба жилийн тайлангууд, илтгэлүүд, мѳн бусад компанитай холбоотой мэдээллүүд танд автоматаар хүргэгдэхэд татгалзах зүйлгүй хэмээн мэдүүлсэнд тооцно. Та дээрх мэдээллүүдийг автоматаар хүлээн авахаас татгалзах боломжтой